dobu.mndobu

АНУ яагаад заавал Грийнландыг хүсэв, цаадах шалтгаанууд

0

НийтлэлчAdmin

Огноо2026-01-08

АНУ яагаад заавал Грийнландыг хүсэв, цаадах шалтгаанууд

ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ АРАЛ 20 ХОНОГИЙН ДАРАА АНУ-ИЙНХ БОЛОХ УУ?

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп сүүлийн үед хийсэн мэдэгдлүүдээрээ олон улсын анхаарлыг дахин татах болжээ. Тэрбээр 2026 оны нэгдүгээр сарын 5-нд Дональд Трамп "Air Force One" онгоцонд сэтгүүлчид өгсөн ярилцлагандаа "Бидэнд Грийнланд үндэсний аюулгүй байдлын үүднээс хэрэгтэй. Дани улс Грийнландыг хамгаалж чадахгүй байна. Грийнландын ойролцоо Орос, Хятадын усан онгоцууд дүүрэн байна. Дани сая нэг нохойтой чарга нэмсэн" гэж шоглож хэлсэн. Мөн "20 хоногийн дараа Грийнландын тухай ярилцъя" хэмээсэн. Үүнээс үзэхэд АНУ-ын дараагийн алхам нь Грийнландыг эзлэх гэдэг нь тодорхой болж байна.

АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ДОНАЛЬД ТРАМП ЯАГААД УГ ГАЗРЫГ ЭЗЛЭХИЙГ ХҮСЭЖ БАЙНА ВЭ?

Грийнланд нь дэлхийн хамгийн том арал (2,166,086 км² орчим) нийт газар нутгийн 81 гаруй хувь нь мөсөөр бүрхэгддэг. Атлантын далайн хойд хэсэг болон Арктик (Хойд мөсөн далай) бүсэд байдаг ба Хойд Америкаас Европ руу шууд далайн гарцтай тул стратеги, геополитикийн чухал байр суурь эзэлдэг. Өвлийн улиралд -50°C хүртэл хүйтэн, зуны улиралд ихэвчлэн 10–15°C орчим, газар тариалан хийх боломжтой талбай маш бага, бараг ой мод байдаггүй байна.

Нийт 56,600 гаруй хүн амьдардаг ихэнх нь инуит уугуул иргэд байдаг. Дани улсын харьяа автономит нутаг бөгөөд дотроо өөрсдийн парламент, засгийн газартай. Одоогийн Ерөнхий сайд нь Йенс-Фредерик Нильсен. Экспортын 90-ээс дээш хувь нь загас, далайн бүтээгдэхүүн . Энэ эь ажлын байрны хамгийн том эх үүсвэр болдог байна. Эдийн засгийн эмзэг байдал өндөр нэг салбараас хараат ойролцоогоор төсвийн 50 хувийг Дани улсаас дэмжлэг болгон авдаг. Газрын ховор элементүүд (REE), уран, алт, цайр, зэс зэрэг ашигт малтмал асар ихтэй боловч дэд бүтэц муу, уур амьсгалын хүнд байдал, ажиллах хүч хомс зэргээс шалтгаалан уул уурхай хөгжөөгүй байна. Дани улс нь НАТО-г үүсгэн байгуулсан анхны 12 гишүүн орны нэг тул Грийнланд хамгаалалтад нь ордог байна.

Дональд Трамп анх 2019 онд АНУ-ын Ерөнхийлөгч байх үедээ Грийнландыг Даниг улсаас худалдаж авах санаачилга гаргаж байсан ч бүтэлгүйтэж байв.

АНУ Грийнландыг эзлэн авснаар Атлантын далайн хойд хэсэг болон Арктикийн далайн замуудыг хянахад маш чухал ач холбогдолтой юм. Мөн Грийнландэд Питуффик Спэйс Баазыг (АНУ-ын хойд цэргийн бааз) ажиллуулдаг. Энэ бааз нь баллистик пуужингийн анхааруулга, пуужингийн эсрэг хамгаалалт, сансрын хяналт зэрэгт зайлшгүй шаардлагатай. Хүйтэн дайны үед ЗХУ-ын бөмбөгдөгчдийг илрүүлэхэд ашиглаж байсан бол одоо Оросын гиперсоник пуужин, шумбагч онгоцнуудыг хянахад ашигладаг. Орос улс сүүлийн үед Арктикт бүсэд цэргийн бааз, пуужингийн систем болон Грийнландын ойролцоох далайд шумбагч онгоцнууд нэмсэн. Дональд Трампын үзэж буйгаар Дани улс энэ баазыг хангалттай хамгаалж чадахгүй, АНУ-ын хамгаалалтад байвал илүү найдвартай хэмээн үзэж байна.

Дэлхийн уур амьсгал өөрчлөгдөж, дулаарч Арктикийн мөс хайлж байгаа тул газрын баялаг нь илүү хүртээмжтэй, чухал болж байгаа юм. Хятад улс Грийнландад анхаарлаа хандуулж уул уурхайн төсөл, нисэх онгоцны буудал барих зэрэг санал тавьж байсан ч АНУ-ын шахалтаар ихэнх нь зогсож байжээ.

АНУ ГРИЙНЛАНД ЭЗЛЭХ ТАЛААР БУСАД ОРНЫ УДИРДАГЧДЫН БАЙР СУУРЬ....

Дональд Трампын нэгдүгээр сарын 5-нд өгсөн ярилцлагын дараа Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен “Хэрэв АНУ НАТО-гийн өөр нэг улсыг цэргийн хүчээр довтлохоор зэхвэл НАТО-гийн гишүүнчлэл болон Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хангагдаж ирсэн энх тайван, аюулгүй байдал бүх зүйл дуусгавар болно.“ гэжээ.

Европын томоохон гүрнүүдийн удирдагчид Дани, Грийнландыг дэмжиж байгаагаа илэрхийлж “Грийнланд бол ард түмнийх нь өмч" гэж Франц, Герман, Итали, Польш, Испани, Их Британи улсын удирдагчид хамтарсан мэдэгдэлдээ дурджээ.

Грийнландын Ерөнхий сайд Йенс-Фредерик Нильсен АНУ-ын үгийг "хүлээн зөвшөөрөгдөхгүй" гэжээ. “АНУ-ын Ерөнхийлөгч 'Грийнланд бидэнд хэрэгтэй' гэж ярьж байгаа нь биднийг Венесуэл болон цэргийн оролцоотой холбож байгаа нь зүгээр буруу зүйл хэлж буй биш, харин бидэнд хүндэтгэлгүй хандсан хэрэг” гэж мэдэгдэлдээ дурджээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.