0

АНУ-ын Сан Франциско хот энэ сарын 6-нд улсын тэргүүлэгч хүнсний үйлдвэрлэгчдийн нэг болох Кока-Кола, Нестле зэрэг компаниудыг шүүхэд өгчээ.
Тодруулбал, хотын прокурор Дэвид Чиу хэлж буйгаар шүүхэд 10 компанийн нэрийг дурдсан үүнд Oreo жигнэмэг, Sour Patch Kids, Kit Kat, Cheerios, Lunchables зэрэг алдартай хүнсний үйлдвэрлэгчдийг багтаасан гэлээ.
Шүүхэд өгсөн нэхэмжлэлдээ хэт боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн нь 2-р хэлбэрийн чихрийн шижин, өөхлөлттэй элэгний өвчин, хорт хавдар зэрэг өвчин үүсгэж буйтай холбоотой гэж үзжээ.
Эдгээр компаниуд олон нийтийн эрүүл мэндийн хямралыг бий болгож, их хэмжээний ашиг олсон бөгөөд одоо тэд учруулсан хохирлынхоо хариуцлагыг хүлээх хэрэгтэй хэмээжээ.
Хэт боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнд сахар, шарсан төмс, боловсруулсан мах, хийжүүлсэн ундаа, энергийн ундаа, өглөөний цайны үр тариа нь "хүсэл тэмүүллийг өдөөж, хэт их хэрэглээг өдөөх улмаар донтолтод хүргэж байна" гэж мэдэгдэлдээ дурджээ.
Ийм хүнсний бүтээгдэхүүн нь "ихэвчлэн химийн аргаар боловсруулсан хямд орц найрлагатай, бараг бүхэл бүтэн хүнсний нэмэлтгүй" гэж прокурор Дэвид Чиу шүүхэд өгсөн мэдэгдлээ бичжээ.
Эх сурвалж: AP
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.