dobu.mndobu

Хөвсгөл аймгийн Ханх суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-01-08

Хөвсгөл аймгийн Ханх суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 20 км зайд өнөөдөр /2026.01.08/ 07:51:15 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. 

Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 51.40, 100.42

Газар хөдлөлтийн төвөөс ойр орших аймаг сумд:

Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 20км

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын төвөөс зүүн хойд зүгт 61км

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын төвөөс зүүн зүгт 74км

Ташрамд дурдахад, газар хөдлөлтийн хүчийг хоёр хэлбэрээр хэмждэг. Магнитуд нь хөрсөн доор, газар хөдөлж байгаа төв хэсгийг хэмждэг үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн дээр, хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг. Шаталбар нь 12 хүртэл байдаг бөгөөд гурваас бага магнитудын газар хөдлөлт хүмүүст онцгой мэдрэгддэггүй бол 7-гоос дээш магнитуд хүрэхэд том талбай хамарсан сүйрэл болдог байна.

Тодруулбал, 1-3 баллын хүчтэй газар хөдлөхөд барилга доторх хүмүүс чичирхийллийг ялимгүй мэдэрч, тавиур дээрх аяга таваг, сав суулга бага зэрэг хөдөлнө.

Газар хөдлөлт 4-5 балл хүрэхэд хүмүүс сандарч, гэрлийн бүрхүүл зэрэг нь мэдэгдэхүйц чичирч, суурь муутай баримал, аяга таваг, сав суулга унах тохиолдол бий. Хүмүүсийн олонх нь айдас мэдэрдэг ажээ.

Харин 6-7 балл хүрэх чичирхийлэлд хүн хөл дээрээ зогсоход хэцүү болж, хаалга онгойхгүй, ханын хавтан цуурч, цонхны шил хагарч, гэрийн тавилга, эд юмс байрнаасаа хөдөлж, өнхөрч унадаг.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.