dobu.mndobu

Токиогийн олимпын аварга Наурис Миезис “Улаанбаатар Энержи” багт нэгдлээ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-01-08

Токиогийн олимпын аварга Наурис Миезис “Улаанбаатар Энержи” багт нэгдлээ

Сагсан бөмбөгийн 3х3-ын “Улаанбаатар Энержи” баг Токиогийн олимпын аварга, Европын аварга, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Латвийн шигшээ багийн тоглогч Наурис Миезисийг (Nauris Miezis) эгнээндээ нэгтгэж, албан ёсоор гэрээ байгуулжээ.

Ингэснээр Миезис 3х3-ын 2025-2026 оны улирлын мэргэжлийн тэмцээнүүдэд “Улаанбаатар Энержи”-гийн өмсгөлтэй талбайд гарахаар боллоо.

 

Тэрбээр өдгөө 34 настай түүний хувьд Токиогийн олимпод багаараа түрүүлснээс гадна дэлхийн аваргаас мөнгө, хүрэл, Европын аваргаас алт, гурван мөнгөн медаль хүртсэн ба “Их дуулга”-ын “Үнэ цэнтэй тоглогч”-оор шалгарч байсан юм. Түүнчлэн “Парис-2024” олимпын наадмын нээлтэд элсний волейболын тамирчин Тина Граудинагийн хамт Латвийн тугийг барьж жагссан билээ.

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.