0

Солонгосын эмэгтэйчүүдийн мэргэжлийн волейболын V лигийн RED SPARK багт хагас хамгаалагчаар тоглож байгаа Ж.Энхсоёлын 2025-2026 оны тоглолтууд өсөлттэй байна.
Тэрбээр өнгөрсөн оны 12-р сарын 19-нд GS Caltex багийн эсрэг лигийн анхны тоглолтоо хийсэн. Эхний тоглолтод Энхүүш довтолгооны хувьд сайн тоглолт үзүүлж багтаа 11 оноо авсан.
Хоёр дахь тоглолт буюу 12-р сарын 25-нд Хьюндай Констракшн компанийн эсрэг тоглож 3 оноо, 12-р сарын 28-нд Солонгосын IBK Банкны багийн эсрэг 8 оноо авсан. Энхүүш энэ жил довтлох чадвараа нэмэгдүүлэхийн хэрээр түүний оноо авах чадвар улам сайжирч байна.
Тэрбээр энэ сарын 1-нд Korea Expressway Corporation-тай хийсэн тоглолтод 13 оноо, 4-нд Heungkuk Life Insurance-тай хийсэн тоглолтод 16 оноо, 8-нд Industrial Bank of Korea-тай хийсэн тоглолтод 18 оноо авч, V-League-д анх тоглосноосоо хойш хамгийн олон оноо аваад байна.
Өчигдөр буюу 8-нд KEB Hana Bank-тай хийсэн тоглолтод Энхүүшийн довтолгоо 31.3%-ийн хувийг эзэлсэн нь гадаадын гол довтлогч Элиза Занетт-ээс 23.6%-иар илүү байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.