0

УИХ-ын намрын чуулган завсарлаж орон нутаг, тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд орон нутагт ажиллаж байгаа билээ. УИХ-ын гишүүн Ц.Идэрбат 2026.01.09-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан тосгоны иргэдтэй уулзаж тэдний саналыг сонсов. Уг уулзалтанд оролцсон иргэдийн зүгээс нийгэм, дэд бүтэц, байгаль орчин, отрын бүстэй холбоотой хэд хэдэн тулгамдсан асуудал, санал хүсэлтийг дэвшүүлжээ.
Тус тосгонд 24 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 50 гаруй хүүхэд хамрагдан суралцаж байгаа нь орчны нөхцөл, багтаамжийн хувьд хангалтгүй байгааг иргэд онцоллоо. Үүнтэй холбоотойгоор гэр цэцэрлэгийн стандартад нийцсэн нэмэлт гэр шаардлагатай байгааг уламжлав.
Мөн сургууль спорт заалгүй, заал барих зураг төсөв боловсруулсан ч санхүүжилт шийдэгдээгүй хэвээр байгаа талаар сургуулийн захирал мэдэгдлээ.
Иймээс сум, аймгаар дамжуулан аймгийн төсвийн саналд тусгуулж, салбарын яаманд албан ёсоор хүргэх ёстойг тэмдэглэн хэллээ.
Мөн Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бүс нутгийг чөлөөлөх асуудлыг 10 гаруй жилийн турш удаа дараа тавьсан ч бодит шийдэлд хүрээгүй, хэсэгчлэн чөлөөлөх асуудалд голын ай сав газрыг нэмж чөлөөлөх шаардлагатайг иргэд хэлж байна.
Иргэдийн зүгээс тосгоныг нэгдсэн дэд бүтэц, төвлөрсөн халаалтын системтэй болгох шаардлага тулгарч буй, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Захирагчийн албанд автомашин дутагдалтай байгааг мөн онцлов.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.