dobu.mndobu

Мадурог баривчлах ажиллагаанд АНУ "нууц зэвсэг" ашигласан байж болзошгүй

0

НийтлэлчAdmin

Огноо2026-01-12

Мадурог баривчлах ажиллагаанд АНУ "нууц зэвсэг" ашигласан байж болзошгүй

АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро болон түүний эхнэрийг баривчлах үеэр Венесуэлийн цэргийн хүчийг саармагжуулахын тулд хамгийн сүүлийн үеийн зэвсэг ашигласан гэж мэдээлэв.

Нью-Йорк Пост сонинд мэдээлснээр, Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролин Левитт Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжигч гэгддэг нэгэн интернэт хэрэглэгчийн байршуулсан Венесуэлийн Нууц албаны агенттай хийсэн видео ярилцлагыг өөрийн X хаягаар хуваалцжээ.

Ярилцлагадаа АНУ-ын цэргийнхэн цөөн тооны хүчээр Венесуэлийн томоохон аюулгүй байдлын хүчнийг ялсан бөгөөд "өмнө нь хэзээ ч харж, сонсож байгаагүй технологийг ашигласан" гэж мэдэгджээ.

Тэрбээр "Харуул хамгаалалтад байх үед манай бүх радарын системийг анхааруулгагүйгээр нэгэн зэрэг унтраасан. Дараа нь олон тооны нисгэгчгүй онгоц бидний байрлал дээгүүр нисэж эхэлсэн бөгөөд бид хэрхэн хариу арга хэмжээ авахаа мэдэхгүй байсан" гэжээ. Тэрээр үргэлжлүүлэн "Ойролцоогоор найман нисдэг онгоц гарч ирсэн бөгөөд АНУ-ын 20 орчим цэрэг байсан. Гэсэн хэдий ч тэд их буунаас хамаагүй хүчтэй зэвсгээр зэвсэглэсэн байсан" гэж агент нөхцөл байдлыг тулаанаас илүү аллагатай адил гэж тодорхойлжээ. 

Тэрбээр "Манай цэргүүд хэдэн зуу байсан ч хүч огт тэнцвэргүй байсан" гэж хэлээд "АНУ-ын гал маш хурдан бөгөөд нарийвчлалтай байсан тул нэг цэрэг минутад хэдэн зуун сум буудаж байгаа юм шиг санагдаж байв. Мөн толгой дотроосоо дэлбэрч байгаа мэт өвдөлт мэдэрсэн, ихэнх цэргүүдийн хамраас нь цус гарч, зарим нь цусаар бөөлжиж, ямар ч тэнхэлгүй бол унаж, босож ч чадахгүй болж байсан" гэжээ.

Венесуэлийн Дотоод хэргийн яам 1-р сарын 3-нд болсон ажиллагаанд дор хаяж 100 гаруй аюулгүй байдлын албан хаагч амь үрэгдсэн гэж мэдэгдсэн боловч эдгээр нас баралтад үл мэдэгдэх зэвсгээс болж амиа алдсан хүмүүс багтсан эсэхийг батлаагүй байна.

АНУ-ын тагнуулын албанд ажиллаж байсан нэгэн эр Нью Йорк Пост сонинд өгсөн ярилцлагадаа "АНУ-ын цэргийнхэн олон жилийн турш богино долгионы болон лазер ашиглан эрчим хүчний зэвсэг бүтээж ирсэн" гэж хэлээд "Зарим нь цус алдалт, саажилт, хүнд өвдөлт үүсгэдэг" гэж нэмж хэлэв. Ийм зэвсгийг энэ ажиллагаанд үнэхээр ашигласан эсэх нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: The New York Post

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.