0

АНУ-ын Лос Анжелес хотын Беверли Хилтон зочид буудалд болсон 83 дахь удаагийн Алтан бөмбөрцөг шагнал гардуулах ёслолд оролцсон жүжигчин Марк Руффало цагаан хослол дээрээ "BE GOOD" гэсэн бичигтэй тэмдэг зүүжээ.
Энэ сарын 7-нд Миннесота мужийн Миннеаполис хотод ICE агентад буудуулж амиа алдсан 37 настай Рене Николь Гудыг дурсаж буй хэлбэр бөгөөд ICE-ийн үйлдлийг эсэргүүцэж буй утгатай ажээ. "BE GOOD" кампанит ажлыг удирдаж буй Америкийн Иргэний Эрх Чөлөөний Холбоо (ACLU) энэхүү кампанит ажил нь "Рене Николь Гудын дурсгалыг хүндэтгэж, аймшигт нөхцөл байдалд бие биедээ сайн хандах нь юу юунаас илүү болохыг мөн сайн иргэн, хөрш, найз нөхөд, хүн байх нь" гэдгийг бидэнд сануулах зорилготой гэж мэдэгджээ.
Халкийн дүрээр бидний танил алдартай жүжигчин улаан хивсний ёслол дээр "Энэ тэмдэг нь түүний (Рене Николь Гуд) төлөө" гэж хэлсэн бөгөөд "Энэ бол өнөөдөр Америкт айдас түгшүүр мэдэрч байгаа хүн бүрд зориулагдсан. Би тэдний нэг. Би энэ улсыг хайрладаг ч одоо болж буй зүйл бол Америк биш" гэжээ.
Дараа нь тэрээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг шүүмжилжээ. Тэрээр "Бид Венесуэл руу хууль бусаар довтолсон (Трампын мэдэгдлийн эсрэг) бөгөөд бид одоогоор Венесуэлтэй дайсагнаж байна. Ерөнхийлөгч олон улсын эрх зүйг тоодоггүй бөгөөд түүнийг зогсоож чадах цорын ганц зүйл бол түүний ёс суртахуун гэж хэлсэн ч тэр бол хүчирхийллийн хэрэгтэн", "хамгийн муу хүн" гэжээ.
Марк Руффалогоос гадна хошин шогийн жүжигчид, жүжигчин Ванда Сайкс, Наташа Лионн, Жан Смарт нар хүндэтгэл үзүүлж тэмдгийг зүүжээ. Жан Смарт улаан хивсний ёслол дээр "Зарим хүмүүс энэ үеэр жүжигчид нийгэм, улс төрийн асуудлаар ярих нь дэмий гэж би мэднэ. Гэхдээ би энд жүжигчин хүний хувьд биш, иргэн, ээж хүний хувьд ярьж байна" гэжээ.
Дэлхийн алдартай поп од Ариана Гранде тэр өдөр хар даашинз дээрээ. “ICE OUT" гэсэн бичигтэй цагаан тэмдэг зүүжээ. Энэ нь мөн Цагаачлал, Гаалийн албаны эсрэг эсэргүүцлийн бэлгэдэл байсан бөгөөд Трампын засаг захиргааны цагаачлалын эсрэг хатуу арга хэмжээ, хууль сахиулах байгууллагуудын хүчирхийллийн эсрэг нэгдэж байгаагаа илэрхийлжээ. Энэхүү тэмдэгүүд нь АНУ даяар тархаад байна.


Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.