dobu.mndobu

Мал эмнэлгийн салбарынхны дуу хоолойг сонсож байна

0

НийтлэлчAdmin

Огноо2026-01-14

Мал эмнэлгийн салбарынхны дуу хоолойг сонсож байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өчигдрөөс  эхлэн /2026.01.13/ салбарын мэргэжлийн холбоодтой хамтарсан  уулзалтыг  зохион байгуулж байгаа билээ.  

Яг одоо Мал эмнэлгийн салбарын холбоодын төлөөлөлтэй хийж буй уулзалт үргэлжилж байна. 

Уулзалтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн, Дэд сайд Б.Нямжав, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга А.Нарантуяа нарын холбогдох албаныхан оролцож, мэргэжлийн холбоодын тулгамдаж буй асуудлыг сонсож, хууль эрх зүйн орчныг сайжруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх хүрээнд харилцан санал солилцох юм.

Хувийн мал эмнэлгийн холбоо, Монголын үндэсний мал эмнэлгийн холбоо, Дундын хоршоо, Зөвлөх малын эмч нарын холбоо, “Монгол Ви И Ти Нет” ТББ-ын төлөөллүүд оролцож, салбарын бодлого төлөвлөлт, шинэчлэлийн талаар дуу хоолойгоо илэрхийлж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.