0

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос зудын эрсдэлийг бууруулах, хохирол багатай даван туулах арга хэмжээг эртнээс төлөвлөн, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Улсын Онцгой комиссын дарга Х.Ганхуяг өвөлжилт хүндэрч болзошгүй аймгуудад улсын нөөцөөс туулах чадвар сайтай 20 ширхэг авто машин, цас ихээр орж зам даваа хаагддаг эрсдэл бүхий зарим аймаг, сумдад Автогрейдер 2 ширхэг, ковш 5 ширхгийг тус тус гардуулж өглөө.
Засгийн газар, Улсын Онцгой комиссоос малчид, иргэдэд эрүүл мэнд болон төрийн бусад үйлчилгээг шуурхай тасралтгүй хүргэх, өвөлжилт, хаваржилтын хүндрэлээс үүсэж болох эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, хүндрэл багатай даван туулах арга хэмжээний хүрээнд 2025 оны 12 дугаар сард аймаг сумдын Эрүүл мэндийн төв, ЗДТГ, онцгой байдлын байгууллагын салбар нэгжүүдэд улсын нөөцөөс шаардлагатай техникийн тусламж үзүүлэхээр болсон. Түүнчлэн аймаг сумдад 796 тонн өвс, 8154 тонн тэжээлийг олгохоор Засгийн газар шийдвэрлэснийг олгож байгаа юм.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын иргэдтэй хийсэн уулзалт, сумаас ирсэн санал хүсэлтийг хүлээн авч Шадар сайдад уламжилснаар өнөөдөр тус сумын Эрүүл мэндийн төв туулах чадвар сайтай авто машинтай боллоо. Өнөөдөр сумын удирдлагууд Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Х.Ганхуягаас авто машинаа хүлээн авчээ.
Мөн Эрүүл мэндийн яаманд Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Жаргалтхаан, Өлзийт сумдад түргэн тусламжийн авто машин шийдвэрлэх асуудлаар ханджээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.