0

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэдээлснээр өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийн хордлогын улмаас 119 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт 19, Чингэлтэй дүүрэгт 36, Хан-Уул дүүрэгт 16, Баянгол дүүрэгт 6, Баянзүрх дүүрэгт 24, Сүхбаатар дүүрэгт 7 бүртгэгдсэн бол Налайх дүүрэгт нэг тохиолдол бүртгэгджээ.
Харин орон нутгийн хувьд Баян-Өлгий, Төв аймгийн хэмжээнд 9 иргэн угаарын хийн хордлогод өртсөн байгаа юм. Угаарын хийд хордсон иргэдийг биеийн байдлаар авч үзвэл, насанд хүрэгчид 50 хувь, 0-17 насны хүүхдүүд үлдсэн хувийг нь эзэлж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.