dobu.mndobu

Аппликeйшний ЗЭЭЛ бол хэнийг ч ялгалгүй хүүгийн дарамтаар мөлждөг "ЧӨТГӨРИЙН ТОЙРОГ"

0

НийтлэлчAdmin

Огноо2026-01-19

Аппликeйшний ЗЭЭЛ бол хэнийг ч ялгалгүй хүүгийн дарамтаар мөлждөг "ЧӨТГӨРИЙН ТОЙРОГ"

Хүний анхдагч хэрэглээ ахуй гэвэл аппликейшний зээл авч өндөр хүү төлөөд ч хамаагүй амьжиргаагаа залгуулна. Ухамсар, оюун ухаан анхдагч гэвэл аппликейшний зээлээс зугтааж, өөр нэг арга сийлэх байх. Хоёр талтай зүйл. 

Өнөөдөр гар утсаараа богино хугацаанд шуурхай зээл авах боломжтой “аппликейшний” үйлчилгээ нэвтрээд уджээ. Одоо аппликейшний зээлийг захын хүн гар утсаараа ороод авчихаж байна. Ямар нэг барьцаа хөрөнгө шаардахгүй, олон бичиг баримт гэхгүй амар тал бий. Хүний амьдрал баялаг, өвдөнө зовно, баярлана цэнгэнэ, өлсөнө даарна гээд юу мундах вэ. Өөрт мөнгө байхгүй, ах дүү, амраг саданд байхгүй, банк болон банк бус санхүүгийн газраас зээл авах боломжгүй давчуу үед аппликейшний зээл яах аргагүй аминд орно.

Монгол Улсын хэмжээнд мөнгөний эрэлт нийлүүлэлт ямар байгаа билээ. Захын хүн хэдэн төгрөг зээлчихэж чадахгүй болсон гэхэд хэтийдэхгүй. Тиймээс аплликейшний зээл яах аргагүй хэрэгтэй зүйл гэх хүн цөөнгүй гарч таарна.  

Мэдээж хэрэг сөрөг тал их бий. Юуны өмнө хүү өндөр учраас иргэдийг санхүүгийн дарамтад оруулна. Зарим хүмүүс олон аплликейшнээс зэрэг зээл авч, төлөлт хийх хугацаагаа хэтрүүлснээр зээлийн муу түүхтэй болж, мөн өөрсдөө санхүүгийн хүнд байдалд ордгийг ч мэргэжилтнүүд хэлж байсан. Үүнээс болж иргэд олон төрлийн хязгаарлалтад орж, улмаар хар жагсаалтад ордог таагүй талтай. Эдийн засагчдын үзэж байгаагаар энэхүү зээл нь олон хүнийг зээлийн хар түүхтэй болгож, улмаар эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ гэжээ. Магадгүй юм, 1.7 сая гаруй нь аппликейшнаас 991.5 тэрбум төгрөгийн зээл авсан мэдээлэл байдаг. Энэ бол бараг бултаараа аппликейшний зээлд нэвтэрчээ гэдгийг харж болно. Тэгээд ч нэг их наяд шахам төгрөг гэдэг бага мөнгө биш. 

Аплликейшний зээл олгодог Банк бус санхүүгийн байгууллагууд олон болсон бөгөөд тэд зээлийн хүү сарынх нь 2.8 хувьтай байсан бол өдгөө 3.5 хувь болсноор жилийнх нь хүү 40 хувь давжээ. Энэ утгаараа шулаачин гэж болно. Хүнд мөнгө зээлчихээд жилийн 40 хувийн хүү авна гэдэг ёстой л шулж байна гэхээс өөр аргагүй. Харин банкны зээлийн хүү жилд дунджаар Хаан банк 20-21 орчим хувь, Худалдаа хөгжлийн банк 22 хувь, Хас банк 18-21 хувь гэх мэт байгаагаас харвал аппликейшний зээлийн хүү арай л их байна.

Эцэст нь асуухад аплликейшний зээлийг хуулийн зохицуулалтаар үгүй хийх үү, эсвэл байж байх ёстой юу гэдэгт хариулт хэрэгтэй болж байна. 
 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.