dobu.mndobu

Монгол Улсын баг Heyball-ын багийн дэлхийн цомд аваргалав

Монгол Улсын баг Heyball-ын багийн дэлхийн цомд аваргалав

Австрали улсын Брисбен хотод хятад пүүл бильярд (heyball)-ын багийн дэлхийн цомын тэмцээн нэгдүгээр сарын 14-18-ны өдрүүдэд болов. Уг тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг баг өрсөлдлөө. Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Монгол Улсын баг алтан медаль хүртэж, анхдугаар тэмцээний аварга болов.

Багийн бүрэлдэхүүнд Э.Тэмүүжин, Л.Дэлгэрдалай, Д.Дамдинжамц багтсан байна. Онцолбол, тус багийн анхлагч Э.Тэмүүжин нь Монгол Улсаас heyball-ын спортоос төрсөн анхны ази тивийн аварга бөгөөд өмнө нь Америк пүүл бильярдын өсвөр үеийнхний ДАШТ-ээс хошой мөнгөн (2016, 2017 онд) медаль хүртэж байв.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.