0

Хятадын жүжигчин Жан Жинжи саяхан “Balenciaga” брэндийн 1790 долларын үнэтэй тансаг цүнх барьсан нь олны анхаарлыг татаад байна.
Хүмүүсийн анхаарлыг ихээр татсан зүйл бол түүний цүнхний ер бусын загварт оршино.
Олон интернэт хэрэглэгчид үүнийг энгийн нэг гялгар тор, хогны ууттай төстэй харагдаж байна гэж хошигносон.
Энэ нь бидний өдөр тутмын энгийн хэрэглэдэг эд зүйлсийг шийдэл гаргаж, дизайныг нь өвөрмөгц хэлбэрээр өөрчилж тансаг зэрэглэл болгон хувиргадгаараа алдартай “Balenciaga”-ийн ээлжит нэгэн дуулиан байлаа.
Гэсэн хэдий ч энэхүү цүнх нь интернэтээр хошин шогийн давлагааг өрнүүлж байна. Интернэт хэрэглэгчид үүнийг гэрт байдаг ердийн хогны ууттай харьцуулж, үүнтэй ижил төстэй "загварууд" хаа сайгүй үнэгүй эсвэл маш хямд үнэтэй байдаг гэдгийг онцолж байна.
Зарим загвар сонирхогчид брэндийн бүтээлч байдлыг магтаж байсан бол зарим нь ийм загварууд үнэхээр өндөр зэрэглэлийн загварыг төлөөлж чадах уу эсвэл зүгээр л анхаарал татахын тулд хийсэн зүйл үү гэдэгт эргэлзэж байна.
Та мөн энэ тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний талаар санал бодлоо хуваалцаарай.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.