dobu.mndobu

Монголбанк 126 ажилтныг чөлөөлөв

0

НийтлэлчAdmin

Огноо2026-01-21

Монголбанк 126 ажилтныг чөлөөлөв

Монголбанк 700 даваад байсан ажилтнаа 126-гаар цөөлж, эрс цомхотгосон байна. УИХ-ын дарга Н.Учрал Төв банкны шинэ Ерөнхийлөгчид данхар бүтцээ танах чиглэл өгсөн. С.Наранцогт Монголбанкны 19 газар, хэлтсийг 10 болгож, 9-ийг татан буулгаснаа УИХ-ын даргад хоёр өдрийн өмнө танилцуулсан.

​Төв банк 500 хүрэхгүй ажилтантай байсан ч дөрвөн жилийн дотор 700 гаруй болсон талаар УИХ-ын дарга, гишүүд шүүмжилж байсан юм. Төв банкны шинэ Ерөнхийлөгч томилогдохдоо хэлж байсны дагуу ийнхүү төрийн хэмнэлтийн хууль хэрэгжүүлж, давхардал хийдлээ арилгаж эхэллээ. УИХ-ын дарга Н.Учрал Монголбанкны Ерөнхийлөгч, Улсын Ерөнхий аудитортай уулзаж, 10 их наядын алдагдал үүсгэн, мөнгө хэвлэж, ханш унаган ард иргэдэд үүрүүлсэн асуудлыг хянан шалгахыг чиглэл болгосон. Хуулийн дагуу Төв банк хүсэлтээ гаргаснаар улсын аудитын газар хяналт шалгалт явуулахаар болсон юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.