dobu.mndobu

“Physical Asia”-д оролцсон Монголын баг, тамирчдад “Алтан од” одонг гардууллаа

“Physical Asia”-д оролцсон Монголын баг, тамирчдад “Алтан од” одонг гардууллаа

Дэлхийн тэргүүлэгч стриминг платформ Нетфликсээс зохион байгуулсан “Physical Asia” шоунд Ази тивийн найман улсын баг тамирчидтай хүч чадал, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдөж дэд байрт шалгарсан Монголын баг, тамирчдад МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одонг Олон улсын Олимпын хорооны гишүүн, Монголын Үндэсний Олимпын хорооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар гардууллаа.

Шагнал гардуулах ёслолын үеэр Монголын баг тамирчид “Physical Asia” шоунд гаргасан амжилт, тэсвэр хатуужил, хамтын ажиллагаагаараа олон улсын түвшинд Монгол Улсын спортын хөгжил, тамирчдын ур чадварыг таниулж чадсаныг онцлон тэмдэглэв.

“Алтан од” одонг спорт, олимпизмыг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан, Олимпын наадмаас медаль хүртсэн, эх орноо дэлхийд сурталчлан таниулсан хүмүүст олгодог хүндэт шагнал юм.

“Physical Asia” шоунд оролцсон Монголын баг тамирчид нь бие бялдар, тэсвэр тэвчээр, багаар ажиллах чадвараараа онцгой амжилт үзүүлж, цаашид олон улсын спортын тавцанд илүү өндөр амжилт гаргах бүрэн боломжтой гэдгийг харуулсан билээ.

Эх сурвалж: МҮОХ

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.