0

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат орон нутаг ажиллаж байна. Тэрбээр Хэнтий аймгийн Хэрлэн сумын наймдугаар баг буюу Тахилгат тосгоны иргэд, малчдын төлөөлөлтэй уулзалт хийж, УИХ-аар батлагдсан хууль тогтоол, Засгийн газрын онцлог шийдвэрийн талаар мэдээлэл хүргэж, тэдний санал хүсэлтийг сонслоо.
Уулзалтад сумын ИТХ-ын дарга Ц.Цэрэндулам, тус тосгоноос сонгогдсон аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид, Захирагчийн ажлын албаныхан мөн оролцов.
Иргэд, малчдын зүгээс Нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлт, арьс шир түүхий эдийн асуудал, ноос, ноолуурын талаар асуулт асууж, хэд хэдэн санал уламжлав. Аймаг, сумаасаа алслагдсан Тахилгат тосгоны хувьд цэцэрлэг, Эрүүл мэндийн төвтэй. Бага сургуулийн үйл ажиллагаа зогссоноос хойш малчдаас дээрх асуудлыг дэвшүүлж ирсэн. Бага сургуулийн асуудлаар Боловсролын сайдад хандахад боломжтой гэсэн хариу өгөөд байгаа юм. Тиймээс бага сургуультай болгоход салбарын яам, аймаг, сумын уялдааг хангаж анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Мөн иргэд, малчдын чих тавин сонирхож буй Евразийн эдийн засгийн холбоотой хийсэн худалдааны түр хэлэлцээрийг Улсын Их хурал хэлэлцэн 2025 оны арван хоёрдугаар сарын 12-ны өдөр батлаад байна. Уг хэлэлцээр 2026 оны хоёрдугаар хагасаас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх юм.
Гурван жилийн хугацаатай худалдааны түр хэлэлцээр байгуулснаар 367 нэр төрлийн барааг хөнгөлөлттэй нийлүүлэх бөгөөд дийлэнх нь мал аж ахуй, хөнгөн үйлдвэрийн бараа харилцан татварын хөнгөлөлттэй нийлүүлэх бөгөөд дийлэнх нь мал бүтээгдэхүүн байна. Татварын хөнгөлөлтөөс гадна гаалийн бүрдүүлэлт, шалгалт аж ахуй, хөнгөн үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн байна. Татварын хурдан шуурхай болж, тээвэр ложистик транзит тээврийн чирэгдэл багасах юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.