0

Сэжигтнүүдийг онгоцонд суусан даруйд баривчилсан бөгөөд тэд 869 иргэнээс (36 сая ам.доллар) залилан мэхэлсэн хэрэгт буруутгагдаж байна. Үүнээс 70 иргэн нь хайр дурлалын болон хөрөнгө оруулалтын луйвар, үлдсэн гурав иргэн нь барьцаалах, хууль бус мөрийтэй тоглоомын хэрэгт холбогджээ.
Аюулгүй байдлыг хангах үүднээс онгоцонд сэжигтэн бүрийн хоёр талд хамгаалагч суулгасан бөгөөд эмч, сувилагч нар ч мөн болзошгүй нөхцөл байдалд бэлтгэн хамт явжээ. Инчоны олон улсын нисэх онгоцны буудалд дэг журмыг сахиулах зорилгоор 181 цагдаагийн алба хаагч, 10 автобус, 7 фургон автомашиныг дайчилсан байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.