0
Огноо2024-12-04
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус II хуралдаан өнөөдөр (2024.12.04) 11:30 цагт боллоо. Хуралдаан Нийслэлийн 2025 оны төсөв, Төвлөрсөн хогийн цэгт хог хаягдлыг дарж булшлах үнийг шинэчлэх, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг шинэчлэх, Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэх зэрэг асуудлыг нээлттэй хэлэлцэж, баталлаа. Энэ үеэр төсвийн болон татвар нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлаар сэтгүүлчдийн асуултад НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт, Ж.Сандагсүрэн нар дараах байр суурийг илэрхийлж, хариулт өглөө.
Т.БАТЦОГТ: АН төсвийн зарцуулалтад хяналтаа бүрэн тавина
-2025 оны Улсын төсөвт Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан. Энэ бол парламентын түүхэнд анхны удаа гэж хэлж болохоор үзэгдэл. Үүнээс болоод аймаг, нийслэл, сум, дүүргүүд хурлаа хийж чадахгүй нөхцөл байдалтай байна. Бид хуулийн цагалбарынхаа дагуу л хуралдаанаа хийж, олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ. Нийслэл ирэх оны төсвийн төслөө өнгөрсөн долоо хоногоос хойш хэлэлцээд, хороод, бүлгүүд хуралдаад төсвийнхөө хоёр дахь хэлэлцүүлгээ өнөөдөр хийлээ. Мэдээж УИХ төсвөө батлаагүй байхад нийслэл төсвөө түрүүлээд батлах нь зөв үү, буруу юу гэдгийг эрх баригчид өөрсдийн түвшиндээ шийднэ биз. Улсын төсвийн дараа баталдаг гэх уламжлалт ойлголтоороо асуудалд хандсан өнгө аяс их байна. Ямар ч байсан Монгол Улсад мөрдөгдөж байгаа Төсвийн тухай хуулиараа, тусгагдсан цаг хугацаандаа багтаж хуралдаануудаа хийлээ гэж харж байна. Иргэд, олон нийт татвартай холбоотой асуудал дээр шүүмжлэлтэй хандаж байх шиг. Утаа, түгжрэл, хотын нөхцөл байдлаа харсан ч энэ төрлийн татварыг нэмлээ гэхэд зөрүүлээд цалин, урамшуулал, ажлын байрыг нэмэгдүүлж байгаа юу гэдгээ эргэж харахыг төлөөлөгчид саналдаа тусгасан. Нөгөө талдаа 7.5 хувиар Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний эрчим сайжирна гэдгийг Авто замын газрынхан хэлж байна билээ. Нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх энэ журмын дагуу түгжрэл хэдэн хувь буурах вэ, авто замын ачаалал ямар хэмжээнд багасах вэ гэдгээ олон нийтэд Түгжрэлийг бууруулах чиглэлд ажллаж байгаа эрх бүхий албаныхан нь тодорхой тайлбарлах байх. АН-ын зүгээс цаашлаад төсвийн зарцуулалтад хяналтаа бүрэн тавина.
Ж.САНДАГСҮРЭН: Төсвийн хуулийн хэм хэмжээ, цагалбарынхаа хүрээнд нээлттэй хуралдсан
-Өнөөдөр Төсвийн тухай хуулийн дагуу арванхоёрдугаар сарын 5-ны дотроо багтааж төсвөө батлах ёстой. Хуулийнхаа хүрээнд НИТХ хуралдаж төсвөө, нээлттэй баталлаа. Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх шаардлагатай 17 төсөл, арга хэмжээ, метро, нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулахтай холбоотой төсөл, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, Олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх төслүүд бий. Ирэх онд ажил хэрэг болох боломжтой боллоо. Зам болон бусад татвар, хураамжтай холбоотой өөрчлөлт орсон. Монгол Улс нэгдсэн төсөвтэй. Улсын төсвийн нөхцөл байдлыг та бүхэн мэдэж байгаа. Тэгэхээр Нийслэлийн тухайд Төсвийн хуулийн хэм хэмжээ, цагалбарынхаа хүрээнд хуралдаанаа товлоод, хийгээд, мэдээллээ олон нийтэд нээлттэй өгөөд явж байгаа. Мэдээж Улсын төсөв батлагдаад, нийслэлийн төсөвт тодорхой өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл тодотгол хийж болно. Жил бүр Төрийн аудитын газраас төсөвт хяналт тавьдаг. Зөвлөмж, шаардлагаа танилцуулдаг. Төсвийн жилийн явцад Аудитын газраас ирүүлсэн зөвлөмжийн дагуу төсөв захиран зарцуулагчид зөвлөмжийг хэрхэн мөрдсөн тухайгаа эргээд тайлагнадаг. Аудитын байгууллага ч төсвийн зарцуулалтыг хянадаг.
Хуваалцах:
Хөвсгөл аймгийн Ханх суманд 5.2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
15 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Толгойт, Нэгдүгээр хороолол, Дамбадаржаа орчим агаар бохирдолтой байна
15 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Ким Юн Вон: Нийслэлийн удирдлага цаашид метрог хариуцах хүний нөөцдөө анхаарч байгаа нь талархууштай
15 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн байна
15 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
НИТХ хуралдаж нийслэлийн 2025 оны төсвийг хуулийн хүрээнд нээлттэй баталлаа
9 минутийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Сургуулийн барилгын тааз нурж, 9 настай хүүхэд бэртжээ
2 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ТАНИЛЦ: 2025 оны төсөвт хавдрын эмнэлэгт 7.9 тэрбум төгрөг тусгахыг дэмжсэн гишүүд
2 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Сургууль, цэцэрлэгийн багш нарыг ээлжээр 7-14 хоног ЦАЛИНТАЙ АМРААХ санал гаргалаа
3 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Үсчин, гоо сайханчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шилдгүүд тодорлоо
3 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Хог тээвэр, үйлчилгээний 22 машинаар парк шинэчлэл хийлээ
3 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Түгжрэлд бага нөлөө үзүүлдэг тээврийн хэрэгсэлд улсын дугаар хэвийн олгоно
6 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Барилгын тусгай зөвшөөрөл олгоход авлига, ашиг сонирхол байгаа эсэхийг хэлэлцэв
8 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Ерөнхий сайд Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзлаа
8 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Б.Мөнхбат: 207 дугаар байрыг буулгах ажлын худалдан авах ажиллагааг энэ долоо хоногт зарлана
8 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Агаарын бохирдол Баянхошуунд хамгийн их байна
8 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Ransomware халдлага 2023 онд дэлхийн хэмжээнд 70 хүртэлх хувиар өсжээ
9 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Dobu хөтөч: Цахим номын сангийн нээлт болно
9 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно
9 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Батарей хуримтлуурын станц туршилтаар ажиллаж эхэллээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Ким Юн Вон: Нийслэлийн удирдлага цаашид метрог хариуцах хүний нөөцдөө анхаарч байгаа нь талархууштай
15 цагийн дараа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн байна
15 цагийн дараа
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.