0

Цахим орчинд лайв буюу шууд дамжуулалт хийж, "Индонезийн алтны уурхайгаас олборлолт явагдаж байна" гэж иргэдийг төөрөгдүүлэн, залилах гэмт хэрэг үйлдэж байна.
Залилагч этгээдүүд зохиомол орчин бүрдүүлж, олон нийтийн итгэлийг олж авахын тулд шууд дамжуулалт буюу /live/ мэргэжлийн түвшинд харагдуулах бүхий л аргыг ашиглаж байгаа аж. Багц болгон тодорхой үнэ, 100, 200, 300 метрийн гүнээс олборлолт хийнэ гэх бөгөөд оролцсон иргэдэд “Танд баяр хүргэе, админтай холбогдоод мөнгөө аваарай, мөнгөө авахын тулд татвар буюу шимтгэлээ шилжүүлээрэй” гэх зэргээр мөнгө нэхэх замаар залилах гэмт хэрэг үйлдэгдэж байна.
Цахим орчинд хийгдэж буй урамшууллын сугалаа, алт, үнэт чулуу зэрэг шууд дамжуулалт нь бодит бус бөгөөд иргэдийг хууран мэхлэх зорилготой гэмт хэрэг тул ийм агуулгатай шууд дамжуулалтыг үзэхгүй байх, сугалаанд оролцохгүй байх, харсан тохиолдолд нэн даруй репорт хийх зэргээр өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн газраас анхаарууллаа.
Мөн та зөрчилтэй вэб хуудсыг хаалгах хүсэлтээ E-Mongolia системээр илгээх боломжтой бөгөөд хүсэлт илгээхдээ зөрчилтэй вэбийн линк, нотлох баримт, тайлбараа хавсарган илгээх шаардлагатайг анхаарна уу.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.