dobu.mndobu

Хар тамхины гэмт хэргийн 83.3 хувь нь нийслэлд бүртгэгджээ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-01-28

Хар тамхины гэмт хэргийн 83.3 хувь нь нийслэлд бүртгэгджээ

Цагдаагийн ерөнхий газраас улсын хэмжээнд сүүлийн 9 жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 2100 гэмт хэрэгт 2422 иргэнийг яллагдагчаар татан шалгасан гэж мэдээллэв. 

Тодруулбал, бүртгэгдсэн гэмт хэргийн 83.3 хувь нь нийслэл хотод, 16.7 хувь нь орон нутагт гарсан.

Энэ хугацаанд шүүхээс зөвхөн хорих ялаар шийтгүүлсэн 1,117 иргэний 88.8 хувь нь эрэгтэй, 11.2 хувь нь эмэгтэй байна. Тэдний 446 буюу 39.9 хувь нь хар тамхины болон бусад төрлийн гэмт хэрэгт удаа дараа ял шийтгэгдсэн юм. 

Зөвхөн энэ төрлийн гэмт хэрэгт давтан гэмт хэрэг үйлдсэн 202 этгээд байгаагаас 189 иргэн нь 2-3 удаа ял шийтгэгдэж байжээ. Мөн 4-5 удаа ял шийтгэгдсэн 13 иргэн байна. Энэ төрлийн болон бусад гэмт хэрэгт 8-10 удаа ял шийтгэгдсэн 6 этгээдийг байнгын хяналтад авч ажиллаж байна. 

Түүнчлэн энэ төрлийн гэмт хэрэгт хоёроос дээш жилийн хугацаагаар хорих ял эдлээд суллагдсан иргэдэд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу харьяа цагдаагийн байгууллагаас 1-3 жил хүртэлх хугацаагаар хяналт тогтоон ажиллаж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.