dobu.mndobu

ХҮН намыг хүнгүй, хүчгүй болгох тоглолтыг генсек нь эхлүүллээ

ХҮН намыг хүнгүй, хүчгүй болгох тоглолтыг генсек нь эхлүүллээ

ХҮН намын хүрэх цэг хаана бол. Энэ асуултыг тавих цаг болжээ. Учир нь шинэ тутам, жижиг намд зовлон их. Ямартаа ч дэмжлэг, гишүүнчлэл, салбар хороо, санхүү, бодлого, чиг баримжаа, хагарал, үзэл бодлын зөрчил, сонгууль, уналт босолт гэх мэт түмэн зовлонг даван туулсаар үндэсний хоёр том нам ноёлсон Монгол Улсад улс төрийн гурав дахь хүчин болон төвхнөөд авлаа.

Бүр Засгийн газарт хамтарч бодлого мөрийн хөтөлбөрөө хоёр чиглэлд хэрэгжүүлэх томоохон боломжийг атгаад авсан. Энэ хэрийн боломж ХҮН шиг арав гаруйхан жилийн түүхтэй намд тэр бүр тохиолдоод байхгүй. Ялсан ч мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадалгүй унаж уруудсаар дууссан удаа ч 1996-2000 оны хооронд тохиож л байлаа. Ялсан ч ард түмний эсэргүүцлээс улбаалан дангаар засаглах боломжгүй 2008-2012 оныг туулж л байсан. Энэ бүхний дэргэд ХҮН намын зам дардан байна. Сайн хамт олон, сайн менежмэнт, сайн гол тоглогчийн хүрэх амжилт ийм байдаг. 

Дахин асууя. ХҮН намын хүрэх цэг хаана байгаа бол гэдгийг. Улс төр ажиглагчид өнөөдөртөө хаа хүрэхийг нь хэлж мэдэхгүй. Гагцхүү хэзээ дуусч болохыг мэдэрнэ. Дуусахын эхлэл тавигдчихав уу гэсэн асуултыг ч судлаачид нэгэндээ шидэж, хариулт хайгаад эхэлсэн байна. Тодруулбал, ХҮН намд хагарал эхэллээ гэх бор шувуу саарал ордон хавиар эргэлдэж эхэлсэн. ХҮН намын нэр нь тодроогүй баатар буюу олноо танигдаагүй генсек УИХ-ын гишүүн П.Ганзориг нь намынхаа удирдлагуудад хариуцлага тооцох хөдөлгөөнийг эхлүүлжээ. Яг юунд хариуцлага тооцох гэж байгааг нь сонирхоод үзвэл нийслэлийн сонгуульд ялагдал хүлээсэн асуудалд гэнэ. Эндээс зарим ойлголтын зөрүү үүсч эхлээд байна. 

ХҮН намын удирдлага хариуцлага хүлээх бол орон нутгийн сонгуулийг ахалж орсон генсек нь өөрөө хамт огцордоггүй юм уу. Хоёрдугаарт, нийслэлд нэвт ялагдсан улс төрийн ууган хүчнүүдийн нэг Ардчилсан нам хариуцлагын тухай ярьж эхлээгүй байхад хүнээр бол хөлд орохын даваан дээр тэнтэр тунтар байгаа ХҮН нам улс төрийн шийдлийн тухайд арай түргэдээд байгаа юм биш биз. Парламентад нэг ч суудалгүй намаас засагт хамтарч мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх эрхээ авсан, хийж чаддаг нам бол ХҮН нам юм гэдгээ харуулах ганц боломжоо салхинд хийсгэх нь зүгээр үү. Гуравдугаарт, ХҮН намыг өнөөгийн түвшинд авчирч УИХ-ын сонгуульд гаргасан амжилтыг орон нутгийн сонгуулийн үр дүнгээр баллуурдах нь хэр зохимжтой вэ. Дөрөвдүгээрт, ХҮН намд хагарлыг даван гарах нөөц потенциаль хэр их байгаа бол. Эдгээр асуултуудад хариулж чадвал ХҮН намын хүрэх цэг тэртээ холд бий байх. Хариулж чадахгүй бол 2016 онд тохиолдсон эмгэнэлт явдлаа эд нар давтана. Хагараад хүнгүй, хүчгүй болж 2016 оны дараалсан сонгуулиудад ч оролцож чадаагүй гашуун түүх бий. 

ХҮН нам хүнгүй, хүчгүй болохын эхлэлийг Ерөнхий нарийн бичгийн дарга нь тавьчихлаа. Энэ жижигхээн намаа эвлүүлж, татаж босгох үүрэг хүлээсэн генсек нь хамт олноо хоёр хэсэг болгочихоод турхираад сууж байгааг нь ойлгоход ухаан эс хүрнэ. Бусад намаас тавигдсан Бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/ л биш бол жижигхээн намыг жижиглэж хуваах тухай яриаг удирдлагууд нь гаргаад байдаггүйсэн.

Л.МӨНХ

Хуваалцах:

|
Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ

Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ

5 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Дорнод аймгийн Засаг даргаар Ш.Ёлыг томиллоо

Дорнод аймгийн Засаг даргаар Ш.Ёлыг томиллоо

1 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Төсвийн хориг ба хоршсон улс төр

Төсвийн хориг ба хоршсон улс төр

3 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 градус дулаан

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 градус дулаан

5 цагийн өмнө

Сэтгүүлч Б.Хонгорзул

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

1 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.