dobu.mndobu

Т.Түвшинжаргал алтан медалийн эзэн болж, Б.Мөнх-Эрдэнэ шилдэг тамирчнаар тодров

Т.Түвшинжаргал алтан медалийн эзэн болж, Б.Мөнх-Эрдэнэ шилдэг тамирчнаар тодров

ОХУ-д зохион байгуулагдсан 37 дахь удаагийн Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээнд Монголын чөлөөт бөхийн тамирчид амжилт дүүрэн оролцож, эх орныхоо нэрийг өндөрт өргөлөө.

Тодруулбал, 76 кг-ын жинд 0208-р тусгай салбар Хилчин спорт хороо, Хантайшир бөхийн дэвжээ, Транскапитал компанийн тамирчин Таравын Түвшинжаргал гайхалтай барилдаан үзүүлэн аваргын алтан медаль хүртэж ирээдүйтэй сайн тамирчин гэдгээ олон улсын түвшинд дахин харуулж чадлаа. Мөн тус жинд өрсөлдсөн Хангай Хайрхан дэвжээ, хилийн 0303-р ангийн тамирчин Г.Уртнасан хүрэл медаль хүртэв.

68 кг-ын жинд Төв аймгийн “Арж” клубийн тамирчин Э.Одгэрэл хүрэл медаль хүртсэн бол, 57 кг-д үндэсний шигшээ багийн тамирчин Б.Хулан, 53 кг-д Б.Отгонтуяа нар амжилттай оролцож тус тус хүрэл медаль хүртлээ.

Мөн 72 кг-ын жинд үндэсний шигшээ баг, 0208-р тусгай салбар Хилчин спорт хорооны тамирчин З.Болортунгалаг мөнгөн медаль хүртэж хашир туршлагатай тамирчин гэдгээ батлан харууллаа.

Энэ удаагийн тэмцээний онцлох амжилт нь 57 кг-ын жинд түрүүлж, 27 жилийн дараа Иван Ярыгиний тэмцээний алтан медалийг дахин эх орондоо авчирсан үндэсний шигшээ багийн тамирчин Батхуягийн Мөнх-Эрдэнэ байлаа. Тэрбээр тэмцээний "ШИЛДЭГ" тамирчнаар тодорч, Монголын чөлөөт бөхийн түүхэнд дахин нэгэн бахархалт хуудсыг нээлээ.

Энэхүү амжилтууд тамирчдын уйгагүй хөдөлмөр, дасгалжуулагчдын нөр их хичээл зүтгэлийн бодит илэрхийлэл юм. Тэмцээний шүүгчээр Монгол Улсаа төлөөлөн ОУ-ын шүүгч Э.Золжаргал Б.Төмөрбаатар нар оролцлоо.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.