dobu.mndobu

Шадар сайд Х.Ганхуяг Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенг-ийг хүлээн авч уулзлаа

0

НийтлэлчAdmin

Огноо2026-02-04

Шадар сайд Х.Ганхуяг Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенг-ийг хүлээн авч уулзлаа

Уулзалтаар хоёр улсын харилцаа сүүлийн жилүүдэд тогтвортой хөгжиж улс төрийн харилцааны түвшин ахиж, бүхий л салбарт хамтын ажиллагаа өргөжиж байгааг онцолж цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтын эхэнд Ази-Номхон далайн бүс нутаг дахь чухал түнш бөгөөд манай улсын “Гуравдагч хөрш” болох Австрали улсад амьдарч буй Монголчуудын тоо 22.000 мянгад хүрсэн бөгөөд хөрөнгө оруулалт, боловсрол, хөдөө аж ахуй зэрэг иргэдийн ахуй амьдралтай холбоотой салбарыг илүү өргөжүүлж гүнзгийрүүлэх хүсэлтэй байгаагаа онцоллоо.

Мөн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн давтамж, эрсдэл нэмэгдэж байгаа энэ цаг үед бэлчээрийн менежмент, түүний тогтвортой хөгжил, байгаль орчинд ээлтэй хөдөө аж ахуй, мал аж ахуйн чиглэлээр Австрали улсын туршлага, мэдлэгийг судлах, хэрэгжүүлэх саналтай байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд Шадар сайд Х.Ганхуяг Онцгой байдлын салбарт ихээхэн анхаарч гамшгийн эрсдэлийг бууруулах сайн туршлагыг судалж хэрэгжүүлэх, шинэ инновацыг нэвтрүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг шинэ шатанд хүргэх хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь чухал байгааг онцлон хэллээ.

Цаашид хоёр улсын харилцааны түвшинг ахиулж, боловсрол, хөдөө аж ахуй, мал аж ахуй, бүс нутгийн хөгжил болоод онцгой байдлын салбарын үйл ажиллагааг өргөжүүлэх, харилцан ашигтай бүхий л салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.