dobu.mndobu

Томоохон зах, худалдааны төвүүд 00:00 цаг хүртэл ажиллах боломжтой гэв

0

НийтлэлчAdmin

Огноо2026-02-06

Томоохон зах, худалдааны төвүүд 00:00 цаг хүртэл ажиллах боломжтой гэв

Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт нэмэгдэж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүдийг уртасгасан цагаар ажиллахыг НИТХ-ын дарга А.Баяр уриалсан.

Тодруулбал, баярын өмнөх өдрүүдэд зах, худалдааны төвөөр үйлчлүүлэгчийн тоо огцом нэмэгдэж, ачаалал ихэсдэг. Иймд иргэдийн бөөгнөрөл үүсэхээс сэргийлэх, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, түгжрэлийг сааруулах зорилгоор ажиллах цагийн хуваариа сунгах, 00:00 цаг хүртэл уртасгахыг зах, худалдааны төвийн удирдлагуудад санал болгосон. Үүний дагуу томоохон “Нарантуул” ОУХТ, “Бөмбөгөр”, “Алтжин Бөмбөгөр” худалдааны төв, “Номин Тав трейд” сүлжээ дэлгүүр, “Хүчит шонхор” ХХК, “Скай хайпермаркет” ХХК зэрэг байгууллагын төлөөллүүдтэй уулзаж саналыг нь сонссон байна. Тэдний зүгээс “Саналыг дэмжих боломжтой. Өнөөдөр буюу өнөөдөр/2025.02.06/ хариугаа эцсийн байдлаар хэлье” гэх хариуг өгөөд байгаа ажээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Дуламсүрэн “Цагийн менежмент хийснээр замын хөдөлгөөний оргил ачааллын үеэр буюу ажлын цаг дуусахтай зэрэгцэн иргэд зах, худалдааны төвөөр яарч сандарч үйлчлүүлэхгүй. 00:00 цаг хүртэл тухтай үйлчилгээ авах нөхцөл бүрдэнэ" гэлээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.