dobu.mndobu

"Мал мах, сүү, цагаан идээ зарна" хэмээн 2.7 ТЭРБУМ төгрөг залилжээ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-02-09

"Мал мах, сүү, цагаан идээ зарна" хэмээн 2.7 ТЭРБУМ төгрөг залилжээ

"Мал мах, сүү, цагаан идээ, жимс жимсгэнэ худалдан борлуулна" хэмээн цахим орчинд хуурамч зар байршуулж, 222 иргэнд 2 тэрбум 739 сая төгрөгийн хохирол учруулсан иргэн С-ийг цагдаагийн байгууллагаас олж тогтоожээ. 

Улмаар яллагдагч С-д шүүхийн захирамжаар бугуйн хяналтын төхөөрөмж зүүлгэж, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээ аваад байна. 

Энэхүү арга хэмжээ нь гэмт хэрэг дахин үйлдэх, оргон зайлах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түргэн шуурхай явуулахад чухал ач холбогдолтойг мэдээллээ. 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.