0

Чингэлтэй дүүрэг Баянхонгор аймагтай харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх санамж бичиг байгуулж, ногоон хөгжил, инновац, хөрөнгө оруулалт, төрийн албан хаагчдын чадавхжуулалт, боловсрол соёл спорт, аялал жуулчлал, орон нутгийн үйлдвэрлэл, хүнсний хангамж зэрэг олон чиглэлд бодит үр дүн гаргах түншлэлийг эхлүүллээ.
Хамтын ажиллагааны хүрээнд хоёр тал туршлага солилцох, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, сургууль цэцэрлэг, соёлын байгууллагуудын уялдаа холбоог нэмэгдүүлэх, хүүхэд залуучуудын солилцооны арга хэмжээ зохион байгуулах, иргэдийн амралт сувилал, аяллыг дэмжих, жижиг дунд үйлдвэрлэл болон орон нутгийн онцлог бүтээгдэхүүнийг зах зээлд холбох зэрэг ажлуудыг үе шаттай хэрэгжүүлнэ.
Орон нутгийн эдийн засгийг дэмжих хүрээнд бичил, жижиг, дунд үйлдвэрлэл, хоршоо, иргэдийн бизнесийн санаачилгыг дэмжих, орон нутгийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтарсан арга хэмжээ хэрэгжүүлэхээр тохиролцлоо.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.