0

Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн дэргэдэх Төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн бодлогын хороо хоёр дахь хурлаа хийж сүүлийн 10 жилийн хугацааны төрийн албаны бүтэц, засаглал, эрх зүйн судалгааны талаар ярилцлаа.
Тус хорооны даргаар УИХ-ын гишүүн, ТББ хорооны дарга Ц.Сандаг-Очир, нарийн бичгийн даргаар Г.Одгэрэл ажиллаж байгаа бөгөөд өмнөх хурлаар тохирсны дагуу ТАЗ-өөс сүүлийн 10 жилд засаглалын бүтэц ямар байсан, төрийн албан хаагчдын тоо, яам, агентлагийн орон тооны хязгаарын харьцуулалт, Засгийн газрын үндэсний зөвлөл, комисс, үндэсний хороодын болон Төрийн албаны цахимжилтын өнөөгийн байдлын талаар мэдээлэл солилцон асуулт асууж, хариулт авлаа.
Мөн Төрийн албаны шинэтгэлтэй холбоотой бодлогын баримт бичигт туссан зорилт, МАН-ын мөрийн хөтөлбөр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдсан байдал түүний хэрэгжилтийн талаар ярилцлаа.
Төрийн бүтээмж, засаглалын, шинэчлэлийн бодлогын хороо ТАЗ-ийн Төрийн албаны тухай хуулийн шинэчлэлд тусгах саналын талаар мэдээлэл авч хорооны гишүүдээс ирсэн санал, шийдлээ намын удирдлагууд болон Бага хуралд нэгтгэн танилцуулах юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.