0

МҮОНР-ийн “Таван-Эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит 48 дахь удаагийн “Алтан төлийн эзэд” шагналын “Алтан хурга”-ны эзнээр тодорсон Увс аймгийн Зүүнхангай сумын Жаргалант багийн малчин Рагчаагийн Мөнхдалайн гэр бүлд сар шинийн босгон дээр шагнал хүртсэнийг УИХ-ын гишүүн Б.Заяабал гардуулан өглөө.
Р.Мөнхдалайн гэр бүл 1990 оноос хойш хөдөө аж ахуйн салбарт тасралтгүй хөдөлмөрлөж, мал сүргээ таван төрөлд нь жигд өсгөн үржүүлж байна. Үүлдэр угсааг нь шинэчлэн сайжруулах зорилгоор адуу, үхэр, хонь, ямааны шилмэл омог, үүлдрийг нутагшуулж цөм сүргийнхээ чанар, ашиг шимийг дээшлүүлэх чиглэлд амжилт гарган ажиллаж байна.
Мөн 10 гаруй иргэнийг малжуулж, залуу малчдыг бэлтгэх, ажлын байраар хангах замаар сум орон нутгийнхаа хөгжилд бодит хувь нэмэр оруулж яваа хөдөлмөрч өрх юм.
Зүүнхангай нутгийнхаа хөдөлмөрч олны дундаас тодрон, нутаг усныхаа нэрийг өндөрт өргөж яваа танай гэр бүлд эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе!
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.