0

Увс аймгийн Өмнөговь сумын Орлого багийн малчин Сэтэнжавын Тэрбиш болон түүний гэргий Тостын Тогтуур нарт сар шинийн босгон дээр “Улсын Аварга Малчин”-ы цом, өргөмжлөл, үнэмлэх, цол тэмдгийг нь УИХ-ын гишүүн Б.Заяабал гардуулан өглөө.
Аварга малчин С.Тэрбишийн гэр бүл хөдөө аж ахуйн салбарт тасралтгүй 29 жил үр бүтээлтэй хөдөлмөрлөж, мал сүргээ таван төрөлд нь жигд өсгөж, үүлдэр угсаа, ашиг шимийг нь тогтмол сайжруулсаар иржээ.
Сүүлийн 10 гаруй жил 1000-аас дээш мал тоолуулж, нэгж малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажилласны үр дүнд тэмээнээс 6 кг орчим ноос, хониноос 1.3–1.5 кг ноос, ямаанаас 0.4–0.45 кг ноолуур авдаг болжээ.
Мөн байгаль цаг уурын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, өвөлжөөндөө 1500–2000 малын багтаамжтай саравчтай хашаа барин ашиглаж, жил бүр 20–30 тонн өвс, тэжээл бэлтгэн өвлийг өнтэй давж байна.
Өмнөговь нутгийнхаа хөдөлмөрч олны дундаас тодрон, нутаг усныхаа нэрийг өндөрт өргөж яваа танай гэр бүлд эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе!
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.