0

ЭМДЕГ-аас гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын 2026 оны хоёрдугаар сарын урьдчилгаа болон өмнөх оны өглөг 156.2 тэрбум төгрөгийг гэрээт байгууллагуудад шилжүүлжээ. Тодруулбал;
Сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хоёрдугаар сарын нэг иргэний санхүүжилтийн 80 хувь болох 29,4 тэрбум төгрөг,
Лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад хоёрдугаар сарын урьдчилгаа санхүүжилтээр 78,6 тэрбум төгрөг,
Өмнөх оны өглөгөөс лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад 32,5 тэрбум төгрөг,
Эмийн сангуудад өмнөх оны өглөгт 15,7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тус тус олгож байна.

Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.