dobu.mndobu

Өмнөговь аймгийн Манлай сумын малчин Д.Чойсүэнгийн гэр бүл Монгол Улсын “АВАРГА МАЛЧИН” боллоо

0

НийтлэлчAdmin

Огноо2026-02-12

Өмнөговь аймгийн Манлай сумын малчин Д.Чойсүэнгийн гэр бүл Монгол Улсын “АВАРГА МАЛЧИН” боллоо

Өмнөговь аймгийн Манлай сумын Өехий багийн малчин Дашдондовын Чойсүрэн, түүний гэргий Үржинбаатарын Болормаа нар XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал Морин жилийн сар шинийн босгон дээр Монгол Улсын “АВАРГА МАЛЧИН” цол хүртсэнийг УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх нар гардуулан өглөө.

Д.Чойсүрэн нь Өмнөговь аймгийн Манлай сумын хамгийн олон тэмээтэй малчдын нэг бөгөөд 400 гаруй тэмээ, 1000 гаруй хонь голлосон нийт 2000 гаруй толгой мал тоолуулжээ. 

2020 онд Өмнөговь аймгийн аварга малчнаар шалгаран, мал маллах арга ухаан, сүргийн бүтцийг хадгалах, малын ашиг шимийг боловсруулах зэрэг туршлагаараа Улсын хэмжээнд хөдөлмөрөө үнэлүүлээд байна. 

Улсын аварга малчин болсон Д.Чойсүрэн, Ү.Болормаа нарт халуун баяр хүргэж, мал сүрэг нь өсөн үржиж, малч ухаанаа дэлгэрүүлэн, өвлүүлэхийг хүсэн ерөөе.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.