0

Увс аймгийн Хяргас сумын Бугат багийн малчин Цээсүрэнгийн Цэндээ болон түүний гэргий Хонгорын Дулмаа нарт сар шинийн босгон дээр “Улсын Хошой Аварга Малчин”-ы цом, өргөмжлөл, үнэмлэх, цол тэмдгийг нь УИХ-ын гишүүн Б.Заяабал гардуулан өглөө.
Ц.Цэндээгийн гэр бүл өдгөө 37 дахь жилдээ хөдөө аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажиллаж байна. Энэ хугацаанд малынхаа ашиг шим, үүлдэр угсааг сайжруулахад онцгойлон анхаарч, хонио баяд үүлдрийн хуц, ямаагаа өлгийн улаан тэх, тэмээгээ галбын улаан шилмэл буур, адуугаа Мөнххааны шилмэл угшлын азаргаар, үхрээ Сэлэнгийн халзан бухаар тус тус цус сэлбэн сайжруулж чанар, ашиг шимт байдлыг нь дээшлүүлсээр иржээ.
Хяргас нутгийнхаа хөдөлмөрч олноос тодрон, нутаг усныхаа нэрийг өндөрт өргөж яваа танай гэр бүлд эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе!
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.