100 жилийн баялаг түүхтэй, Монгол Улсын маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит Увс аймгийн Улаангом хотын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн 960 хүүхдийн суудалтай шинэ хичээлийн байрны нээлтийн арга хэмжээгээ хийлээ.
Энэхүү сургууль нь Монгол Улсын баатар, маршал Ю.Цэдэнбал, АИХ-ын дарга Ж.Батмөнх, Монгол Улсын дархан аварга Х.Баянмөнх тэргүүтэй төр нийгэм, шинжлэх ухаан, урлаг, соёл, спортын олон арван алдартныг төрүүлсэн бахархам түүхтэй сургууль ажээ.
Нээлтийн арга хэмжээнд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, УИХ-гишүүн Б.Заяабал, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү болон тус сургуулийн багш сурган хүмүүжүүлэгч, сурагчид оролцлоо.
Шинэ хичээлийн байр ийнхүү ашиглалтад орсноор олон мянган хүүхдийн сурч боловсрох боломж өргөжиж, ирээдүйн иргэдэд маань шинэ үүд хаалга нээгдэж байна.
Нийт багш, сурагчид, төгсгөгчид, эцэг эхчүүд та бүхэндээ амжилт бүтээл, сайн сайхны дээдийг хүсэн ерөөе!