0

Солонгосын Хойд Чунчон мужийн Чонжү хотод төвтэй хямд өртөгтэй агаарын тээврийн компани болох Aero K Airlines зуны улиралд Чонжү-Улаанбаатар чиглэлд долоо хоногт дөрвөн удаа нислэг үйлдэхээ 12-нд зарлажээ.
Улаанбаатарын чиглэлд долоо хоногт дөрвөн удаа буюу Даваа, Лхагва, Баасан, Ням гарагуудад нислэг үйлдэх бөгөөд эхний нислэг 4-р сарын 24-нөөс 5-р сарын 10 хүртэл, хоёр дахь нислэг 6-р сарын 24-нөөс 9-р сарын 14 хүртэл үргэлжилэх ажээ.
Буцах нислэг өглөөний 09:35 цагт хөөрөөд маргааш нь шөнийн 00:05 цагт газардана. Буцах нислэг өглөөний 2:05 цагт хөөрөөд өглөөний 6:10 цагт газардана.
Aero K компанийн төлөөлөгч "Энэхүү маршрут нь Чунчон бүс нутаг болон Монголын хооронд агаарын орон зайгаа өргөжүүлнэ гэж бид найдаж байна. Мөн бид Монголын жуулчдыг татахын тулд Чунчон дахь аялал жуулчлалын салбарынхантай хамтын ажиллагаагаа өргөжүүлхээр төлөвлөж байна" гэж мэдэгдэв.
Эх сурвалж: newsis.com
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.