dobu.mndobu

Өнөөдөр шинийн долоон буюу “Хар өдөр” тохиож байна

0

НийтлэлчAdmin

Огноо2026-02-24

Өнөөдөр шинийн долоон буюу “Хар өдөр” тохиож байна

Монголчуудын уламжлалт Цагаан сарын баярын үеэр шинийн нэгнээс эхлэн ахмад настнаа хүндэтгэн золгож, ерөөл бэлгэдлийн үгс хэлэлцдэг заншилтай билээ. Мөн ирж буй жилдээ сайн сайхан байхыг бэлгэдэн тодорхой үйл, зан үйлийг цээрлэдэг уламжлалтай.

Тухайлбал, Сар шинийн өдрүүдэд үйл үртэс хийх, ялангуяа хуучин хувцас оёх, усанд явах, эд мал зээлээр өгөх, айлд хонох, уйлах, хэрэлдэхийг цээрлэдэг. Эдгээрийн нэгэн адил шинийн долооны өдөр хоорондоо золголт хийхгүй, айлд зочлохгүй байх ёс бий.

Энэ жилийн тухайд хоёрдугаар сарын 24-ний өдөр билгийн тооллын шинийн долоон тохиож байна. Уг өдрийг уламжлалаар “Хар өдөр” хэмээн нэрлэж, нийтээрээ золголт хийхгүй, айл хэсэж зочлохгүй байхыг цээрлэдэг заншилтай юм.

Иймд өнөөдөр буюу шинийн долоонд ах дүүс, төрөл садан хоорондоо золголт хийхээс зайлсхийж, аль болох нам жим, амгалан тайван өнгөрүүлэхийг бэлгэддэг байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.