dobu.mndobu

Угаарын хийд 153 иргэн хорджээ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-02-24

Угаарын хийд 153 иргэн хорджээ

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд /2026.02.03-2026.02.16/ 153 иргэн  угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.

Тодруулбал, угаарын хийд хордсон гэх дуудлага Сонгинохайрхан дүүрэгт 48, Чингэлтэй дүүрэгт 27, Сүхбаатар дүүрэгт 23, Хан-Уул дүүрэгт 8, Баянзүрх дүүрэгт 23, Баянгол дүүрэгт 5 бүртгэгдсэн бол алслагдсан дүүрэг болох Налайхад таван тохиолдол тус тус бүртгэгдсэн аж.

Мөн Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд болон Төв аймагт угаарын хийн хордлогод 14 иргэн хордож эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээлэв. Угаарын хийд хордсон иргэдийг насны бүлгээр авч үзвэл 58 хувь нь 18-аас дээш насныхан, 42 хувь нь 17-оос доош насныхан байгаа юм.

Нийслэлийн түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь айл өрхүүдэд суурилуулсан алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгч төхөөрөмжид хяналт тавин ажилладаг. Тус төвийнхөн угаарын хий мэдрэгч төхөөрөмжөөс ирж буй мэдээлэлд үндэслэн яаралтай арга хэмжээ авч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд 130 гаруй мянган айлд угаарын хий мэдрэгч төхөөрөмж суурилуулсан. Эдгээр төхөөрөмжөөс ирэх мэдээллийг түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажилчид 24 цагаар хянаж, угаарын хий илэрсэн айл өрхүүдтэй цаг алдалгүй холбогдож, анхааруулга сэрэмжлүүлэг хүргэдэг. Иймд, иргэн та өөрийгөө болон гэр бүлээ угаарын хийн хордлогоос сэргийлж учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг НЭМҮТ-ээс зөвлөж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.