dobu.mndobu

Оюутан залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “OYUTAN101” арга хэмжээ боллоо

Оюутан залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “OYUTAN101” арга хэмжээ боллоо

Шинэ хичээлийн жил эхэлж байгаатай холбогдуулан Монголын Оюутны Холбоотой хамтран “OYUTAN101 – Шинэ оюутанд өгөх зөвлөгөө” арга хэмжээг зохион байгууллаа.

Тус арга хэмжээний үеэр оюутан, залуучуудыг хичээлийн бус цагаар хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, цагийн болон уян хатан нөхцөлтэй ажлын байрны мэдээллийг хүртээмжтэй хүргэх, хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх, ажил олгогчидтой шууд холбох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төрийн үйлчилгээ, төсөл, хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг нэгдсэн байдлаар хүргэлээ.

Арга хэмжээний хүрээнд оюутнуудад зориулсан цагийн, түр болон уян хатан нөхцөлтэй ажлын байрны мэдээлэл хүргэхийн зэрэгцээ ажил олгогч байгууллагуудыг оролцуулж, оюутнуудтай шууд холбосон байна.

Мөн ажил хайж буй оюутнуудыг бүртгэж, ажлын байранд зуучлах, хөдөлмөр эрхлэлт болон карьерын зөвлөгөө өгөх, анкет, CV бэлтгэх, ажлын ярилцлагад орох, хөдөлмөрийн харилцааны талаарх сургалт, зөвлөгөө зохион байгууллаа.

Түүнчлэн оюутан, залуучуудад чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр, санхүүгийн болон бусад боломжуудыг танилцуулж, нийгмийн даатгал болон хөдөлмөр эрхэлж буй оюутнуудад хамаарах шинэ зохицуулалтын талаар мэдээлэл хүргэлээ.

Төрийн болон бусад байгууллагаас оюутан, залуучуудад үзүүлж буй үйлчилгээ, боломжуудыг нэг дор танилцуулсан нь арга хэмжээний онцлог байв.

Арга хэмжээнд Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, “Мэргэшсэн мэргэжил”, “Шинэ хөгжлийн түлхүүр”, “Жоб центр” зэрэг байгууллагууд оролцож, оюутан залуусыг хөдөлмөр эрхлэлтийн талаарх мэдээлэл, зөвлөгөө, боломжуудаар хангалаа.

өсгөгч, гэрэлтүүлэг, бумба ба бичвэр нарын зураг байж магадгэрэлтүүлэг, бумба ба бичвэр нарын зураг байж магад

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.