dobu.mndobu

Монгол, Солонгос ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

0

НийтлэлчAdmin

Огноо2026-02-25

Монгол, Солонгос ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

БНСУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр, тус яамны гадаад хэргийн дэд сайд Пак Юн Жү Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшинтэйтай уулзаж, хоёр орны найрсаг хамтын ажиллагааны харилцааг хөгжүүлэх арга замын талаар хэлэлцсэн байна.

Хоёр улсын дэд сайд нар голлож ашигт малтмалын салбарт хамтын ажиллагааны тогтолцоог бий болгох зэрэг ирээдүйд чиглэсэн ололт амжилтад хүргэж болох хамтын ажиллагааны тодорхой арга хэмжээг идэвхтэй судлахаар тохиролцсон байна.

Тэд мөн бусад салбарт соёл, хүмүүнлэгийн солилцоог идэвхтэй дэмжих замаар хоёр орны ард түмний хоорондын нөхөрлөл, ойлголцлыг гүнзгийрүүлэхийн төлөө ажиллахаар тохиролцов.

Хоёр дэд сайд нар Солонгосын хойгийн асуудал зэрэг бүс нутгийн асуудлаар санал солилцож, хоёр улсын стратегийн харилцаа холбоог бэхжүүлэхээр тохиролцов.

Түүнчлэн, хоёр улсын стратегийн түншлэлийг улам бэхжүүлэх, бүс нутаг болон олон улсын аюулгүй байдлын талаар гүнзгий хэлэлцүүлэг өрнүүлэх, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор хоёр улс энэ онд "Солонгос, Монголын Гадаад хэргийн сайд нарын анхны стратегийн яриа хэлэлцээ"-г зохион байгуулахаар тохиролцжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.