dobu.mndobu

9 настай хүү TikTok трэндийг дуурайж байгаад нүүрэндээ хүнд түлэгдэлт авчээ

9 настай хүү TikTok трэндийг дуурайж байгаад нүүрэндээ хүнд түлэгдэлт авчээ

Америкийн Иллинойс мужид 9 настай хүү олон нийтийн сүлжээнд түгсэн трэндийг дуурайн тоглоомоо богино долгионы зууханд хийсний улмаас нүүрэндээ хүнд түлэгдэлт авчээ.

Уитни Грабб болон түүний хүү Калеб Чаболла нар бусдад сэрэмжлүүлэг болгох үүднээс өөрсдийн түүхийг хуваалцсан байна. Калеб алдартай мэдрэхүйн тоглоом болох NeeDoh Cube-ийг богино долгионы зууханд хийж халаавал илүү зөөлөн, уян болдог гэх санааг дуурайжээ.

Гэвч тоглоом хэдхэн секундын дотор хагарч, доторх халсан гель төст бодис түүний нүүр рүү цацагдсан байна.

"Нүүрний баруун тал нь бараг хайлж байгаа мэт харагдсан” хэмээн ээж нь ярьжээ.

Калеб уг санааг шууд TikTok-оос хараагүй ч найзаасаа дуулсан бөгөөд энэ нь цахим орчинд трэнд болсон гэдгийг дараа нь мэдсэн байна.

Хүү яаралтай эмнэлэгт хүргэгдэж, Loyola Medicine-д эмчилгээ хийлгэжээ. Тус эмнэлгийн мэдээлснээр энэ жил NeeDoh Cube-тэй холбоотой дөрөв дэх түлэгдэлтийн тохиолдол бүртгэгдсэн байна.

Loyola Medicine-ийн түлэнхийн тусламж үйлчилгээний зохицуулагч Келли МакЭллиготт “Бид TikTok-ийн трэнд бичлэгийн сөрөг үр дагаврыг байнга харж байна. Гэмтсэн хүмүүс бичлэгээ нийтэлдэггүй, хүмүүс зөвхөн хөгжилтэй, амжилттай мэт харагдах хэсгийг л үздэг" хэмээн анхааруулжээ.

Түлэгдэлт Калебын нүдэнд маш ойрхон байсан ч эмч нар түүний хараанд нөлөөлөхгүй гэж мэдэгдсэн байна. Хүү одоо эдгэрч байгаа бөгөөд сургуульдаа буцаж очоод найзууддаа цахим сүлжээнд харсан зүйлээ насанд хүрэгчдээс асуулгүйгээр туршихгүй байхыг уриалахаар төлөвлөжээ.

Калеб “Ямар нэг зүйл хийхээсээ өмнө сайн бодоорой” хэмээн үе тэнгийнхэндээ зөвлөсөн бол түүний ээж эцэг эхчүүдийг хүүхдүүдтэйгээ цахим орчны эрсдэлийн талаар тогтмол ярилцаж байхыг уриалсан байна.

 

Эх сурвалж: CNN

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.