dobu.mndobu

"Punch” сармагчны зөөлөн чихмэлийн эрэлт огцом өсжээ

"Punch” сармагчны зөөлөн чихмэлийн эрэлт огцом өсжээ

Японы Ичикава хотын амьтны хүрээлэнд төрсөн залуу макак сармагчин Панч цахим орчинд жинхэнэ од болоод байна. Түүнийг асрагчид тайвшруулахын тулд өгсөн IKEA-ийн чихмэл тоглоомоос салалгүй тэвэрч буй бичлэг олон нийтийн сүлжээгээр тарж, сая сая хүний хайрыг татжээ.

Панчийг төрөхөд нь эх нь голсон тул амьтны хүрээлэнгийн ажилтнууд сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх зорилгоор уг зөөлөн тоглоомыг өгсөн байна. Харин хэн ч түүнийг тоглоомтойгоо ийнхүү гүн холбоо тогтооно гэж төсөөлөөгүй аж.

Бичлэг цацагдсаны дараа IKEA-ийн бор өнгийн чихмэл тоглоомын эрэлт эрс өсчээ. Анх Канад улсад 14.99 ам.доллараар (ойролцоогоор 51,700 төгрөг) худалдаалагдаж байсан уг тоглоом одоо онлайн худалдааны платформ болох eBay дээр хэд дахин өндөр үнээр зарагдаж байна. Зарим худалдааны зар 350 ам.долларт (ойролцоогоор 1,207,500 төгрөг) хүрсэн бол цөөн тохиолдолд үүнээс ч өндөр үнээр санал болгожээ.

Ийнхүү нэгэн бяцхан макакийн энгийн атлаа сэтгэл хөдөлгөм бичлэг дэлхийн зах зээлд нөлөөлж, жирийн нэгэн тоглоомыг “од” бүтээгдэхүүн болгож чадлаа.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.