0

Ливаны зэвсэгт Хезболла бүлэглэл Израилийн эсрэг цохилт өгч, АНУ болон Израилийн Иранд хийсэн халдлагын хариуд нэгдэв
AFP болон бусад эх сурвалжийн мэдээлснээр, Хезболла Ираны Дээд удирдагч Аятолла Али Хаменеигийн "аллага"-ын хариуд өнгөрсөн шөнийн турш Израиль руу пуужин, нисгэгчгүй онгоц харвасан гэж мэдэгджээ.
Израиль хариуд нь Ливан даяар агаарын цохилт өгч, хэд хэдэн удаа гал нээжээ.
Израилийн цэргийнхэн мэдэгдэлдээ "Хезболла Израилийг чиглэсэн галын хариуд бид Ливан даяар Хезболла террорист бүлэглэлийн байгуудад цохилт өгч эхэлсэн" гэж мэдэгджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп TruthSocial дээр нийтэлсэн постондоо "Түүхэн дэх хамгийн хорон санаат хүмүүсийн нэг болох Аятолла Хаменеи нас барсан" гэж мэдэгдэж байв. Энэ нь АНУ болон Израиль Иран руу дайрснаас хойш 15 цагийн дараа буюу үүрийн 01:15 цагт (Ираны цагаар өглөөний 9:45) болсон юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.