dobu.mndobu

Чингис хаан үндэсний музей өнөөдөр амарна

Чингис хаан үндэсний музей өнөөдөр амарна

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн бүх музей гуравдугаар сарын эхний долоо хоногт иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байна.

Харин Чингис хаан үндэсний музей өнөөдөр буюу гуравдугаар сарын 3-ны мягмар гарагт хуваарийн дагуу амарч, гуравдугаар сарын 4-7-ны өдрүүдэд үзэгчдээ хүлээн авахаар болжээ. Тус музей өвлийн улиралд мягмар гараг бүр амардаг билээ. 

Музейн байнгын үзүүллэгийн танхимууд нэг дор 450-500 хүн хүлээн авах хүчин чадалтай. Үнэгүй нээлттэй өдрүүд эхэлснээс хойш буюу өчигдөр, өнөөдрийн байдлаар нийт 2379 иргэн музейгээр үйлчлүүлээд байна.

Үзэгчдийн ачааллаас шалтгаалан музей сүүлийн зочныг 15:00 цагт хүлээн авч, 17:00 цагт хаалгаа барьж байгаа аж. Иймд иргэдийг цагийн зохицуулалтаа сайтар төлөвлөн үйлчлүүлэхийг зөвлөж байна.

Түүнчлэн тус музей “Музейд суралцахуй” боловсролын хөтөлбөрийн хүрээнд олон нийтэд чиглэсэн хэд хэдэн танин мэдэхүйн үйл ажиллагаа зохион байгуулж буй. Үүнд “Халхын хунтайжийн хадны бичээс” модон барын хөтөлбөр, “Монголчуудын наран, саран шүтээн” ил захидлын хөтөлбөр, мөн “Монгол хаан” сэрэг дүрийг түүхэн эх сурвалжид тулгуурлан гурван хэмжээст хэлбэрт хөрвүүлж, уран баримлын аргаар бүтээсэн үзүүлэнгүүдийг танилцуулж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.