0

BIGBANG хамтлаг дебют хийснийхээ 20 жилийн ойг тэмдэглэхээр энэ оны сүүлээр дэлхий даяар аялан тоглолт хийх болно гэж тус хамтлагийн агентлагийн ахлах продюсер өнөөдөр /2026.03.04/ мэдэгдэв.
"Удаан хугацаанд хамтран ажилласан тул төлөвлөгөөнийхөө дагуу ямар ч бэрхшээлтэй тулгарахгүй гэдэгт би итгэлтэй байна. Бид хамтдаа төгс, гайхалтай концерт бүтээхийн тулд чадах бүхнээ хийх болно" гэж YG Entertainment-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх продюсер Ян Хён Сок албан ёсоор зарлав.
Мөн тэрбээр BIGBANG хамтлагийн эргэн ирэлтийн аялан тоглолтыг зарлалаа.
Энэ нь 2006 онд дебютээ хийж, дэлхий даяар алдартай болсон анхны K-pop хамтлагийн хувьд томоохон эргэн ирэлт болж байгаа юм. Тус хамтлаг 2022 оны дөрөвдүгээр сард "Still Life" синглээ гаргаснаас хойш завсарлага авсан билээ.
Аялан тоглолтод G-Dragon, Taeyang, Daesung нарын гишүүд оролцох аж.
Мөн өнгөрсөн сарын эхээр G-Dragon Сөүлд болсон фенүүдийн арга хэмжээний үеэр "Энэ жил BIGBANG хамтлаг дэбют хийсний 20 жилийн ойтойгоо давхцан эргэн ирнэ" гэж хэлсэн юм.
Аялан тоглолтын өмнө тус хамтлаг ирэх сард Калифорнид болох Коачелла хөндийн хөгжим, урлагийн наадамд тоглолт хийхээр төлөвлөж байна.
Эх сурвалж: Yonhap News
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.