dobu.mndobu

Солонгост хиймэл оюун ухаанаар бүтээсэн K-pop хамтлаг бий болжээ

Солонгост хиймэл оюун ухаанаар бүтээсэн K-pop хамтлаг бий болжээ

Өмнөд Солонгост хиймэл оюун ухаан өдөр тутмын амьдралд гүн нэвтэрч, хүмүүсийн ажиллах, харилцах, зугаа цэнгэлд өөрчлөлт авчирч байна. Хүмүүсийн хэрэглэж буй технологийн нэгэн жишээ нь Pulse9 компанийн бүтээсэн Iiterniti нэртэй виртуал K-pop хамтлаг. Эдгээр виртуал одод хэзээ ч хөгшрөхгүй, ядрахгүй, дуулианд орооцолддоггүй бөгөөд дуу зохиох, контент бүтээх, фенүүдтэйгээ харилцах зэрэг олон үйлдлийг хиймэл оюун ухаан хийдэг. Компанийн гүйцэтгэх захирал Пак Жи-үн хэлэхдээ, виртуал хамтлаг фенүүдтэй бодит цагийн харилцаа тогтоож, илүү амьд мэт сэтгэгдэл төрүүлэхийг зорьж байна гэжээ.

Мөн Wrtn компани Crack нэртэй аппликейшн бүтээсэн бөгөөд хэрэглэгч түүхийн гол дүр болж, сонголт хийх бүрт түүх зөвхөн тухайн хүнд зориулан өрнөдөг. Ирээдүйд 3 хэмжээст интерактив түүхүүд хийх боломжтой гэж компани мэдэгдсэн байна.

Гэвч хиймэл оюун ухааны өргөн хэрэглээ зарим эрсдэлтэй. Сөүлийн эмэгтэйчүүдийн их сургуулийн профессор Ким Хён Жон хэлэхдээ, хиймэл оюун ухааны дүр бодит хүнийг санагдуулахад хувийн нууц, нэр хүндэд хохирол учруулах, өсвөр насныханд нийгмийн харилцааны буруу хэв маяг үүсгэж болзошгүй гэж анхааруулжээ. Улс нь хиймэл оюун ухааныг зохицуулах хууль баталсан ч зөвхөн хууль хангалтгүй гэдгийг мэргэжилтнүүд сануулж байна.

Иргэд ч хиймэл оюун ухааны нөлөөг туршиж үзэж байна. Сөүлийн 20 настай нэгэн залуу, уйдсан үедээ хиймэл оюун ухаантай харилцаж, сэтгэл санаагаа тайвшруулдаг гэж ярьжээ. Өмнөд Солонгост хиймэл оюун ухаан зугаа цэнгэлээс боловсрол хүртэл өдөр тутмын амьдралд гүн нэвтэрч, олон талын давуу болон сорилттой нүүр тулж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.