0

2026 оны Монгол хэл бичиг болон элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ. Бүртгэл тавдугаар сарын 15-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Шалгалтуудад суралцагч нь өөрийн сургуулийн сургалтын цахим системд хандан бүртгүүлнэ. Харин өмнөх оны төгсөгчид гуравдугаар сарын 6-наас бүртгүүлэх боломжтой аж.
2026 оны элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 25-нд түүх, англи хэлний хичээлээр эхэлж, 26-нд хими, газарзүй, нийгэм судлал, 27-нд биологи, математик, 28-нд физик, орос хэл, монгол хэлний хичээлүүдээр үргэлжлэх юм.

Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.