dobu.mndobu

Трамп цэргийн алба хаагаагүй, дөрвөн удаа хойшлуулсан бол хүү нь яах бол

0

НийтлэлчAdmin

Огноо2026-03-05

Трамп цэргийн алба хаагаагүй, дөрвөн удаа хойшлуулсан бол хүү нь яах бол

АНУ-Израиль-Ираны дайны эсрэг эсэргүүцэл нэмэгдэж байгаа энэ үед Ерөнхийлөгч Дональд Трампын бага хүүг цэрэгт татах уриалга олон нийтийн дунд хүчтэй тархаж байна.

Ерөнхийлөгч Трамп өнгөрсөн сарын 28-нд Иранд агаарын цохилт хийсний дараахан "Draftbarrontrump.com" домэйн хаягтай вэб сайтыг бүтээгджээ.

Тус вэб сайтад Ерөнхийлөгч Трампын бага хүү Барроныг цэргийн албанд татахыг уриалсан контент агуулагдаж байна. Энэхүү вэбсайтыг өмнө нь хэт барууны улс төрчдийг шоглосон вэ бсайтууд бүтээснээрээ олны анхаарлыг татаж байсан Америкийн инээдмийн жүжигчин Тоби Мортон бүтээсэн байна. Баррон бол Ерөнхийлөгч Трамп болон Тэргүүн хатагтай Мелания Трампын цорын ганц хүү бөгөөд одоогоор Нью Йоркийн их сургуулийн хоёрдугаар курсийн оюутан юм.

Энэ вэб сайт нь Трампын гэр бүлийг магтаж эсвэл шоглож байгаа агуулга, хэлбэртэй контентууд ордог байна. Энэ нь Ерөнхийлөгч Трампыг Конгрессын зөвшөөрөлгүйгээр үндэслэлгүй дайн эхлүүлсэн хэмээн шүүмжилсэн олон нийтийн санаа бодлын егөөдлийн илэрхийлэл бололтой.

Вэб сайтын нүүр хуудасны дээд хэсэгт "Америк бол удирдагчид нь хүчтэй учраас хүчтэй. Мэдээжийн хэрэг, түүний хүү Баррон аавынхаа зоригтойгоор удирддаг улсыг хамгаалахад бэлэн байна. Цэргийн алба бол нэр төрийн хэрэг бөгөөд хүч чадал нь өвлөгддөг. Барроныг цэрэгт татсаныг магтан дуулсан "Бурхан чамайг ивээх болтугай" гэж бичсэн байна. 

Мөн Ерөнхийлөгч Трамп болон Барроны эцэг нэгтэй ах дүүс болох (Дональд, Эрик)-ийн түүний цэргийн албыг дэмжиж байгаа мэт сэтгэгдэл төрүүлсэн эшлэлүүдийг оруулсан байна. 

Америкийн интернэт хэрэглэгчид вэб сайтын нийтлэлүүдэд идэвхтэй хариу үйлдэл үзүүлж, X (өмнө нь Твиттер) дээр "#Sendbarron " (Барроныг тулааны талбарт илгээ) гэсэн hashtag ашиглан оруулж байна. Барроны цэргийн дүрэмт хувцастай зураг бас тархаж байна.

Нэгэн интернэт хэрэглэгч “Ерөнхийлөгч Трамп Дэлхийн 3-р дайныг эхлүүлсэн бөгөөд өөрөө амралтын газарт амарч явна” гэсэн hashtag-тайгаар ёжлон бичсэн бол нөгөө нь “Баррон яагаад аавынхаа эхлүүлсэн дайнд алба хаахгүй байгаа юм бэ?” гэж асуужээ.

Ерөнхийлөгч Трампын хувьд цэргийн алба бол эмзэг сэдэв юм. 1960-аад он буюу Вьетнамын дайны үед цэргийн албанд татагдах ёстой байсан Трамп дөрвөн удаагийн цэрэг татлагыг хойшлуулж, 1968 онд цэргээс чөлөөлөгдсөн түүхтэй. 

Хамгийн асуудалтай нь ясны сийрэгжилт гэгчтэй холбоотой байсан. Хуурамч гэгдэх оноштой холбоотой маргаан нь Трампын аавын амьдардаг байрны хөрш эмчийн туслалцаа орсон гэдэг.

Баррон 206 см өндөр бөгөөд АНУ-ын цэргийн албанд элсэх стандартаас давсан өндөртэй. АНУ-ын арми, тэнгисийн цэргийн хүчин, агаарын цэргийн хүчний дээд өндрийн хязгаар нь 203 см, тэнгисийн цэргийн хувьд 198 см гэж заасан байдаг байна.
 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.