0

Үндэсний статистикийн хорооноос эмэгтэйчүүдтэй холбоотой зарим статистик мэдээллийг танилцуулжээ.
Судалгаанаас харахад Монгол Улсын эмэгтэйчүүдийн дундаж наслалт 77.1 байгаа бол анхны гэрлэлтийн дундаж нас 26.7 байна.
Мөн 2025 онд төрсөн нийт хүүхдийн 48.3 хувийг охид эзэлжээ. Түүнчлэн улсын хэмжээнд хамгийн өндөр настай эмэгтэй 108 настай байна.
Хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлтийн тухайд аж ахуйн нэгж, байгууллагын удирдах албан тушаалд ажиллаж буй нийт ажиллагчдын 41.0 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байгаа нь тэдний оролцоо нэмэгдэж буйг харуулж байна.
Эдгээр үзүүлэлтүүд нь Монгол Улсад эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засгийн оролцоо, хүн ам зүйн нөхцөл байдлыг илэрхийлж байгаа талаар Үндэсний статистикийн хороо онцолжээ.


Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.