0

“Их хотын бүсгүйчүүд 2026” хүндэтгэлийн арга хэмжээний “Эрүүл мэндийн салбарын шилдэг эмэгтэй” номинацийн эзнээр Нийслэлийн Өргөө амаржих газрын Эх баригч Б.Оюунчимэг тодорлоо.
Б.Оюунчимэг нь 1981 онд Анагаах ухааны дунд сургуулийг эх баригч бага эмч мэргэжлээр төгсөж, Нийслэлийн Өргөө амаржих газарт эх баригчаар ажиллаж эхэлсэн. Эрүүл мэндийн салбарт 45 жил тасралтгүй ажиллах хугацаандаа 28’838 нярайг эх барьж эсэн мэнд амаржуулсан туршлагатай. 21 жил ээлжийн ахлагчаар ажиллан баг хамт олноо удирдан зохион байгуулж, эх барихын тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад идэвхтэй ажилласан.
Тэрбээр мэргэжлийн ур чадвараа тасралтгүй дээшлүүлж 2004 онд ахлах, 2009 онд тэргүүлэх зэрэг хамгаалсан. Мөн ажлын амжилтаараа ЭМЯ-ны Жуух бичиг, “Эрүүл мэндийн тэргүүний ажилтан”, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдсан туршлагатай эх баригч юм.
2013 онд шинээр төрсөн нярайд дулаан алдахаас сэргийлж 1000 ширхэг малгайг оёж нярайн тасагт хүлээлгэн өгч байсан удаатай.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.