0

АНУ-ын Винконсин мужийн Green Bay хот дахь HSHS St. Vincent Hospital эмнэлгийн нярайн төвд ажилладаг 14 сувилагч нэгэн зэрэг жирэмсэн болсон тухай тус эмнэлэг албан ёсоор мэдээлжээ.
Эмнэлгийн мэдэгдэлд дурдсанаар, жирэмсэн болсон сувилагчид өдөр бүр эхчүүдэд болон нярай хүүхдүүдэд тусламж үйлчилгээ үзүүлдэг туршлагатай мэргэжилтнүүд бөгөөд энэ удаа өөрсдөө эх болох гэж буй онцгой мөчийг хамтдаа туулж байгаа аж.
Тус төвийн захирал Amy Bardon “Энэ бол манай сувилагчдын хувьд үнэхээр гайхалтай үе. Тэдний зарим нь анх удаа ээж болох гэж байна. Хэдийгээр тэд хүүхэд, эхчүүдэд туслах туршлагатай мэргэжилтнүүд ч өөрсдөө эх болох үедээ илүү гүн туршлага хуримтлуулна” хэмээн онцолсон байна.
Жирэмсэн сувилагчдын хоёр болох Anna Coday болон Molly Van Enkenvort нарын төрөх хугацаа хоорондоо ердөө дөрөв хоногийн зайтай байгаа аж. Тэдний хэлснээр хамт ажилладаг жирэмсэн сувилагчид бие биенээ байнга анхаарч, тусалж дэмждэг гэнэ.
Мөн сувилагч Ashlyn Short-ын хэлснээр зарим өвчтөнүүд эмнэлгийн коридороор алхахдаа олон жирэмсэн сувилагчийг хараад гайхдаг аж. “Нэг жирэмсэн сувилагч байна, дахиад нэг байна, бүр бараг бүх сувилагч жирэмсэн юм байна гэж хүмүүс хэлдэг” хэмээн ярьжээ.
Жирэмсэн сувилагчдын хүүхдүүдийн ихэнх нь тавдугаар сараас эхлэн намрын улирал хүртэл төрөх төлөвтэй байгаа бөгөөд эмнэлгийн хамт олон тэднийг баяртайгаар дэмжиж байгаа аж.
“Investment and Trade Agency Week” арга хэмжээ маргааш “Монголын эдийн засгийн төсөв, санхүүгийн тогтвортой байдал ба хөрөнгө оруулалтын орчин” сэдэвт хэлэлцүүлгээр үргэлжилнэ.
Тус арга хэмжээ нь Монгол Улсын хөрөнгө оруулалт, худалдааны орчныг сурталчлах, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүд болон төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих юм.
Эх сурвалж: Today
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.